Өмнөговь аймгийн ахмад шатарчдын тэмцээн боллоо 2017 оны 10 сарын 02

news image

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан “Оюуны спортыг дэмжигч” Капитрон банкнаас Өмнөговь аймгийн Ахмадын чөлөөт холбоотой хамтран ахмад шатарчдынхаа дунд Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Тус тэмцээний тоглолтын дүрмийг “Монголын шатрын холбоо”-ноос батлагдсан “Тойргийн систем”-ээр явуулсан бөгөөд аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болсон юм. Тэмцээнд оролцогчдын 80-аас илүү хувь нь 70-аас дээш насны өндөр настан байсны дотор хамгийн ахмад тоглогчоор 84 настай Б.Даваа гуай оролцсон.

Аймгийн шатрын спортыг хөгжүүлэхэд түүхэн хувь нэмрийг оруулж байсан ахмад зүтгэлтнүүд энэ тэмцээнд олноор хүрэлцэн ирснээс гадна сум, орон нутгаас зорьж, 4 тамирчин ирсэн нь тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байлаа. Ахмадууд аймгийн хэмжээнд болж байгаагүй уг тэмцээнийг зохион байгуулсанд өндөр сэтгэгдэлтэй, талархан хүлээн авч, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Байр эзэлсэн ахмад тамирчдаа танилцуулбал,

Эмэгтэй төрөл:

I байр Ц.Бадамсүрэн /хүрмэн сум/

II байр Д.Төмөртогоо /6-р баг/

III байр Ш.Цэцэгмаа /мандалговь сум/

Тусгай байр Д.Доржханд /6-р баг/

Эрэгтэй төрөл:

I байр Р.Гаадан /2-р баг/

II байр Ч.Володяа /3-р баг/

III байр А.Машбат /3-р баг/

Тусгай байр Б.Авир /3-р баг/

НҮБ-ын Ерөнхий ассамблегаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байхыг тунхаглан зарласны дагуу манай улс энэ өдрийг өргөн хүрээнд тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Капитрон банкны харилцагчид болон банкны ажилтнуудын зүгээс нийт ахмадууддаа Олон улсын Ахмадын баярын мэндийг дэвшүүлье!

---КАПИТРОН БАНК---


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк