Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт аян эхлэлээ 2017 оны 11 сарын 02

news image

Капитрон банк нь 16 жилийнхээ ойн баярын хүрээнд эрхэм харилцагч Та бүхнийхээ дунд “ДОЛОО ХОНОГ БҮР НЭГ САЯТАН” картын урамшуулалт хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ.

Урамшуулалт хөтөлбөр 2017.11.06 - 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд явагдана.

Нийт 7 долоо хоногийн турш 7 саятан тодрох бөгөөд 7 дах долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо Аватар аялалаар аялах эрх”-ийн эзэд болж хэзээ ч мартагдашгүй сайхан аялалыг өнгөрүүлэх болно.

Долоо хоног бүр Саятан болох эрх авахын тулд Та:

  • Тухайн 7 хоногт Капитрон банкны картаараа үнийн дүн харгалзахгүй 3 удаагийн худалдан авалтын гүйлгээ хийснээр урамшуулалд орох 1 эрх авах зарчмаар хэдэн ч эрхтэй оролцож болно.

  • Мөн шинээр Капитрон банкны карт захиалсан тохиолдолд урамшуулалд орох 1 эрх авна.

Тохирлын эздийг долоо хоног бүрийн Даваа гарагийн 13:00 цагаас Капитрон банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.

Супер азтан болох эрх авахын тулд Та:

  • 2017.11.06 - 2017.12.18 хүртэлх хугацаанд Капитрон банкны картаараа нийт 100’000 төгрөгнөөс дээш дүнгээр худалдан авалтын гүйлгээ хийснээр Супер азтан болох эрх үүснэ.

  • Супер шагналын эзнийг 2017 оны 12-р сарын 18-ны Даваа гарагийн 19:30 цагаас “Эх Орон HD” телевизээр шууд тодруулна.

ТА ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ТОХИРОЛД ХЭДЭН ЭРХТЭЙ ОРОЛЦОЖ БУЙГАА ДАРААХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ШАЛГАНА УУ - ЭРХ ШАЛГАХ

Эрхэм харилцагч Та “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны харилцагчийн лавлах 1800-2020 дугаарт хандан аваарай.

Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !

Ухаалаг ирээдүйн зүгт Капитрон банк


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк