Капитрон банк “Өмнөговийн хөгжил - Бидний ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгууллаа 2017 оны 11 сарын 06

news image

Капитрон банк Өмнөговь аймгийн авьяаслаг, бүтээлч хүүхэд багачуудынхаа дунд “Өмнөговийн хөгжил - бидний ирээдүй” гар зургийн уралдааныг аймгийн нийт 28 цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд зарлаж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргасан билээ.

Орон нутаг, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг хүүхдийн нүдээр олж харах, тэдний хүсэл, мөрөөдлийг нээн илрүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлд бяцхан иргэдийн хүсэл, эрмэлзлийг бодитоор тусган оруулах зорилготойгоор зохион байгуулагдсан энэхүү зургийн уралдаанд Даланзадгад, Цогт-Овоо, Ханбогд, Гурван тэс, Ханхонгор, Баяндалай, Хүрмэн, Булган, Цогтцэций зэрэг сумаас 70 орчим бүтээл ирсэн.

Дээрх бүтээлүүдээс Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг шүүж, шинэ санаа, сэдэл бүхий 37 шилдэг бүтээлийг шалгаруулсан бөгөөд Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг дээр үзэсгэлэнг гаргаж, авьяаслаг хүүхэд багачуудынхаа бүтээлүүдийг нийтэд хүргэлээ.

1 дүгээр байранд Даланзадгад сумын 2-р цэцэрлэгийн Ч.Аминзул,

2 дугаар байранд Даланзадгад сумын 4-р цэцэрлэгийн Э.Тунгалаглянхуа,

3 дугаар байранд Гурван-Тэс сумын 3-р цэцэрлэгийн У.Анар-Эрдэнэ нар тус тус шалгарч, Капитрон банкны 50,000-100,000 төгрөгийн дүнтэй “Эрхий мэргэн” хүүхдийн хадгаламж, гарын бэлгийн эзэд болсон юм.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанд БСУГ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, Капитрон банкны Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж, БСУГ-ын мэргэжилтэн Б.Отгондүү, Н.Баярбаатар зэрэг албаны хүмүүс оролцож, авьяаслаг багачууддаа шагналыг гардуулан өгч, амжилт хүслээ. Мөн түүнчлэн тус үйл ажиллагаанд авьяаслаг багачуудын маань ээж аавууд хүрэлцэн ирснээс гадна Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 24 дүгээр цэцэрлэгийн бяцхан жаалууд өөрсдийн ая дуугаа өргөлөө.

Сум, орон нутгийн 2018 оны нийгэм, эдийн засгийн бодлогын үндсэн чиглэлд бяцхан иргэдийн хүсэл мөрөөдлийг бодитоор тусгуулахаар, шалгарсан 37 бүтээлийг албан хүсэлтийн хамт Даланзадгад хотын захирагч Т.Алтансүхэд Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж хүлээлгэн өгсөн юм. 

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлт&

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк