Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” аяны эхний азтан тодорлоо 2017 оны 11 сарын 10

news image

Капитрон банк нь 16 жилийнхээ ойн баярын хүрээнд харилцагчдынхаа дунд “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү аяны эхний азтанг 2017 оны 11-р сарын 06-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч Н.Мөнхбат 1,000,000₮-ийн азтан болсон юм.

Харилцагч Н.Мөнхбатын хувьд “Өмнөговь” аймагт байрлах “Саусгоби Сэндс” ХХК-ийн нүүрсний уурхайд ажилладаг, мөн азтаны урамшууллын батламжаа өөрийн биеэр хүлээн авах боломжгүй байгаа тул утсаар холбогдож, баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

/“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн энэ 7 хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1435374683246172/ -с үзнэ үү./

“Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн хүрээнд нийт 7 долоо хоногийн турш 7 саятан тодрох бөгөөд 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэн болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг бүтээх болно.

Урамшуулалт хөтөлбөр 2017.11.06 - 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэн явагдана. Капитрон банкны картаараа гүйлгээ хийснээр эсвэл Капитрон банкны картыг шинээр захиалан авсан хүн бүр энэхүү урамшуулалд хамрагдах эрхтэй болно. Магадгүй дараагийн азтан Та ч байх боломжтой юм.

Эрхэм та картын урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 хаягт хандах, эсвэл Капитрон банкны харилцагчийн лавлах 1800-2020 дугаарт хандан аваарай.

Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !


Бусад мэдээ

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай&

image

Л.Ариунаа: Харилцагчид банкинд илүү итгэж, банкийг илүү сонгож байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк