Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн гурав дахь азтан тодорлоо 2017 оны 11 сарын 22

news image

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Энэхүү хөтөлбөрийн 3 дахь азтанг 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч Ц.Жавзансүрэн тодорлоо.

Азтан Ц.Жавзансүрэнд Капитрон банкны Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 3 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1448256975291276/ - с үзнэ үү./

“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 - 2017.12.18 - ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг өнгөрүүлэх юм.

Капитрон банкны картаараа гүйлгээ хийснээр эсвэл Капитрон банкны картыг шинээр нээлгэснээр хүн бүр энэхүү урамшуулалын хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 – аас үзнэ үү. /

“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн тохирлын азтаныг 2017.11.27-ны өдрийн Даваа гаригийн 13.30 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.

Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ


Бусад мэдээ

image

Капитрон банк Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хүүхэд хөгжлийн төв” байгууллаа

Капитрон банк нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагчдад зориулан "Хүүхэд х&

image

Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкнаас танд санал болгож буй шийдлүүд

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар Капитрон банк шалгарсан билээ. Энэхүү шагнал нь

image

Капитрон банк Олон улсын мөнгөн гуйвуулгын тоогоор тэргүүлэгч агент банк боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк