Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн дөрөв дэх азтан тодорлоо 2017 оны 11 сарын 29

news image

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.

Энэхүү хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн азтанг 2017 оны 11-р сарын 27-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн нэг сая төгрөгийн азтанаар Капитрон банкны Баянгол салбарын харилцагч Х.Оюунгэрэл тодорлоо.

Азтан Х.Оюунгэрэлийн хувьд Баянгол дүүргийн 18-р хорооны Хэсгийн ахлагчаар ажилладаг бөгөөд Капитрон банкийг төлөөлөн Баянгол салбарын захирал Б.Болотбек тус хороон дээр очиж, азтан харилцагчдаа урамшууллын батламжийг гардуулан баяр хүргэсэн юм.  /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1454924081291232/ - с үзнэ үү./

“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 - 2017.12.18 - ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшууллын хөтөлбөрт оролцогч нийт харилцагчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг өнгөрүүлэх юм.

Капитрон банкны картаар гүйлгээ хийсэн, Капитрон банкны карт шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 – аас үзнэ үү./

Дашрамд дурдахад “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 5 дахь долоо хоногийн тохирлын азтанг 2017.12.04-ны өдрийн Даваа гаригийн 13.00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулах болно.

Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !

 КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк