Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн долоо дахь азтан тодорлоо 2017 оны 12 сарын 26

news image

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай явагдаж дууслаа.

 

Энэхүү хөтөлбөрийн сүүлийн саятан буюу 7 дахь азтанг 2017 оны 12-р сарын 18-ний өдөр “Эх орон” телевизээр шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны “Шонхор” салбарын харилцагч А.Мөнгөнцэцэг тодорсон билээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 7 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/EkhoronHDTV/videos/2082362681985673/ - с үзнэ үү./

Азтан А.Мөнгөнцэцэгт Капитрон банкны “Шонхор” салбарын захирал Н.Гэрэлмаа өнөөдөр урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэсэн юм. 2017.11.06 - 2017.12.18 - ны өдөр хүртэлх хугацаанд Капитрон банкны картаараа гүйлгээ хийсэн эсвэл дээрх хугацаанд карт шинээр нээлгэсэн хүн бүр энэхүү урамшууллын хөтөлбөрт хамрагдаж азтан болсоор байна.

Капитрон банкнаас нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулснаас гадна картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас нэг “Супер” азтанг тодруулж, “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ээр бэлэг барьсан юм.

Картын урамшууллын хөтөлбөрийн нийт азтангууддаа болон урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан харилцагч нартаа айлчлан ирж буй 2018 ондоо ажил үйлс нь өөдрөг, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе.


Бусад мэдээ

image

Үндэсний их баяр наадмаар Капитрон банкны салбар нэгжүүдийн ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалы

image

“Улаанбаатар цом 2018” боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна

“Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “А&

image

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк