Капитрон банкны “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийн Супер азтан тодорлоо 2017 оны 12 сарын 27

news image

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай явагдаж дууслаа.

Энэхүү хөтөлбөрийн “Супер азтан” буюу “Аватар аялалд хосоороо аялах эрх”-ийн эзнийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Эх орон” телевизээр шууд дамжуулан тодруулсан бөгөөд энэ удаагийн Супер азтанаар “Тавин мянгат” салбарын харилцагч Д.Ням-Очир тодорсон билээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн Супер азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/EkhoronHDTV/videos/2082362681985673/ - с үзнэ үү./

Азтан Д.Ням-Очир хувьд Капитрон банкны Топ хамтран ажиллагч, харилцагч байгууллагуудын нэг болох “Шинэ Сонголт” брэнд тавилгын их дэлгүүрт тавилга угсрагчаар ажилладаг. Капитрон банкийг төлөөлөн Бизнес хөгжлийн захирал М.Баттулга “Шинэ Сонголт” брэнд их дэлгүүр дээр очиж, тус байгууллагын хамт олны хамтаар азтан харилцагч Д.Ням-Очирт “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн батламжийг гардуулан өгч, халуун баяр хүргэлээ.

Капитрон банкны харилцагч Д.Ням-Очир:Миний хувьд 2017 он маш их аз хийморьтой сайхан жил байна. Сая байгууллагынхаа шинэ жил дээр орны иж бүрдэл, хэрэглэл хожоод манайхан ямар азтай юм бэ гэж байсан. Тэгсэн удалгүй Капитрон банкны картаа уншуулаад Супер азтан болчихлоо. /инээв./ Азтан шалгаруулдаг өдөр айлд захиалгатай, тавилга угсралт хийж байсан учраас азтан болсоноо ч мэдээгүй. Капитрон банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Нэг л итгэж өгөхгүй байсан. Би цалингаа Капитрон банкны картаар авдаг юм. Одоо тавилга угсрах ид сезоны үе таарчихсан байгаа ч байгууллагын маань удирдлагын зүгээс надад баяр хүргээд, аялалаар явахад чөлөө олгож, миний ажлыг зохицуулж өгөхөөр болсонд маш их баяртай байгаа. Хамт олондоо болон Капитрон банкны хамт олонд шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсьехэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Капитрон банк харилцагчдаа халамжлах ажлынхаа хүрээнд нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулснаас гадна картын урамшууллын хөтөлбөрт хамрагдсан нийт харилцагчдын дундаас “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн супер азтанаа шинэ оны босгон дээр ийнхүү тодрууллаа.

Картын урамшууллын хөтөлбөрийн нийт азтангууддаа болон урамшуулалт хөтөлбөрт хамрагдсан харилцагч нартаа айлчлан ирж буй 2018 ондоо ажил үйлс нь өөдрөг, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе !

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Капитрон банкнаас карт эзэмшигчдийнхээ дунд “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, су

image

Капитрон банкны ивээн тэтгэдэг “Атлетик 220” клуб Футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө.

image

Капитрон банкны Дорноговь салбар шилдэг банкаар тодорлоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк