Капитрон банк ирээдүйн хөлбөмбөгчдөө дахин дэмжин ажиллана 2018 оны 02 сарын 13

news image

Тэгвэл энэ удаа Капитрон банк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ерөнхий Боловсролын Сургуулиудын “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд Улсын тэргүүний 3-р сургуулийн хүүхдүүдийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн тавцанд Монгол улсаа төлөөлөх ирээдүйн чадварлаг хөлбөмбөгчдийг гаргах, Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг, энэхүү нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцохыг хүсч, “Их талын дуулиан” ТББ-ын Тэргүүн Д.Тэрбаатар, Капитрон банкны Бизнес хөгжлийн захирал М.Баттулга, Капитрон банкны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Х.Идэрбулган, Капитрон банкны ажилтан, Төв аймгийн шигшээ багийн тоглогч Н.Ариунболд нар тус сургуулийн хүүхэд багачуудад хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн юм.

3-р сургуулийн хүүхэд багачууд болон тус сургуулийн удирдлага, багш нар хамтран ажиллагч байгууллагын итгэлийг алдахгүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тэмцээн уралдаанд амжилттай оролцоно гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Капитрон банк нь ирээдүйн хөл бөмбөгчдөө дэмжихийн зэрэгцээ Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оролцож, Үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнд оролцогч нийт хүүхэд багачууддаа Капитрон банкны хамт олон болон харилцагчдын нэрийн өмнөөс спортын өндөр амжилтыг хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк “Монгол улсын санхүүгийн зах зээл, хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “Монгол улсын санхүүгийн за&

image

Капитрон банк дуучин Б.Баярцэцэгийн “Нежность” театр тоглолтон дээр хамтран ажиллаж байна

Капитрон банк нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлийн төслүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.&

image

Капитрон банкны шигшээ баг “Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий Хүрэл медалийн эзэд боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк