Капитрон банкны Дорноговь салбар шилдэг банкаар тодорлоо 2018 оны 03 сарын 27

news image

Дорноговь аймаг дахь Монголбанкны салбараас 2 дахь жилдээ шалгаруулж буй 2017 оны шилдэг банкаар Капитрон банкны Дорноговь салбар тодорлоо. Дорноговь аймаг дахь Монголбанкны захирал С.Алтанбаатар Капитрон банкны Дорноговь салбарыг эдийн засгийн үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлан аймгийн шилдэг банкаар шалгарсанд баяр хүргэж, тус салбарын захирал Л.Болормаад хүндэт өргөмжлөл гардуулан өглөө.

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 7 банкны 14 салбар нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн шалгаруулалтыг зээлийн багцын өсөлт, харилцах, хадгаламжийн өсөлт, чанаргүй зээлийн бууралт болон Монголбанкнаас хийсэн зайн болон газар дээрх шалгалтын дүн, ажилтнуудын бүтээмж гэсэн үндсэн 6 үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийн зах зээлд эзлэх өөрчлөлтийн хувиар дүгнэж шалгаруулсан юм.

Капитрон банк нь 2013 онд урд, хойд хөрш гүрнийг холбогч, бүс нутагтаа нийгэм эдийн засгийн хөгжлийн гол тэнхлэг болсон Сайншанд хотод Дорноговь салбараа шинээр нээж байсан бөгөөд Дорноговьчууддаа 5 дах жилдээ банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэсээр байна.


Бусад мэдээ

image

Капитрон банкны Супер азтанууд “Пандора гариг”-аар аяллаа

Капитрон банкнаас карт эзэмшигчдийнхээ дунд “Долоо хоног бүр нэг саятан” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж, су

image

Капитрон банкны ивээн тэтгэдэг “Атлетик 220” клуб Футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын дээд лигийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт болж өнгөрлөө.

image

Капитрон банкны ажилтнууд Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк