Капитрон банкны ивээн тэтгэдэг “Атлетик 220” клуб Футзалын дээд лигийн мөнгөн медалийн эзэд боллоо 2018 оны 04 сарын 02

news image

“Унаганууд”, “Атлетик 220”, “Хоромхон”, “Дэрэн”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Сэлэнгэпресс”, “Арвис”, “Соёмбын барсууд”, “УБ-ын мазаалайнууд” гэсэн Монголын хөлбөмбөгийн шилдэг клубууд бүтэн дөрвөн сарын турш өрсөлдөж, “Унаганууд” клуб Футзалын дээд лигийн аваргаар дахин тодорсон бол мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220” клуб, хүрэл медалийг “Хоромхон” клуб тус тус хүртлээ.

Капитрон банкны ивээн тэтгэдэг, лигийн шинэ цэрэг “Атлетик 220” клубын залуус Футзалын дээд лигээс анхныхаа медалийг зүүж, үнэнч хөгжөөн дэмжигч, фанатуудаа дахин баярлууллаа.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Капитрон банкны Бизнес хөгжлийн захирал М.Баттулга, “Атлетик 220” клубын удирдлагууд болон фанат клубыг төлөөлөн МУСТА, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар нар “Атлетик 220” клубын баг тамирчдад баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилтыг хүслээ.

Капитрон банк нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэх, Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан “Атлетик 220” клубтэй хамтран ажилладаг билээ.

Шинэ клуб, шинэ өнгө төрхтэйгээр том лигүүдэд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын тамирчид, клубын хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөгийн спортыг дэмжин ажилладаг нийт байгууллагуудад спортын өндөр амжилт хүсье !

Удахгүй эхлэх Хүрхрээ үндэсний лигээр эргэн уулзацгаая.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банкны ЮнионПэй картын онцгой боломжууд

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна. Хэрэв та аль нэг гадаад улсруу зорчих, гэр бүлээрээ аялаж амр

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк