Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян: Картаа алдсан, гээсэн тохиолдолд мессэж илгээж, картаа хаах боломжтой боллоо 2018 оны 05 сарын 03

news image

Хүмүүс биедээ бэлэн мөнгө авч явах нь багасаж, картаар бэлэн бусаар төлбөр тооцоо хийх нь түгээмэл болсон. Гэвч иргэд өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж, картаа алдах, гээх, бусдад залилуулах, үүнээс шалтгаалан цахим гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ны хүрээнд Капитрон банкнаас карт эзэмшигчиддээ Мессэжээр картын дансаа удирдах үйлчилгээг хүргэж эхлэлээ.

Харилцагч өөрийн картаа алга болгосон, мэдээллээ бусдад алдсан тохиолдолд цаг алдалгүй хаалгах шаардлагатай болдог. Тухайн харилцагч “мессэж банк” үйлчилгээнд бүртгэлтэй картын дансаа өөрийн бүртгэлтэй гар утасны тусламжтай хаах боломжтой.

Өөрөөр хэлбэл, Карт эзэмшигч картаа алдсан, гээсэн даруйдаа 133030 тусгай дугаарт “Хаалгах дансны дугаар” буюу 3099****** close гэсэн мессэжийг бичиж, илгээснээр картаа идэвхгүй болгож, өөр бусад хүн ашиглахаас сэргийлэх юм. Хэрэв та картынхаа дансны дугаарыг мэдэхгүй бол 133030 тусгай дугаарт Card list гэсэн мессэжийг илгээж карттай холбогдсон дансаа мэдэх боломжтой.

Харилцагч та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандаж, мессэж банк үйлчилгээг үнэ төлбөргүй нээлгээрэй.

Мессэж банкны үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/personal/ebank/message-bank – с авна уу.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк “Монгол улсын санхүүгийн зах зээл, хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн 25 жилийн ойн нэрэмжит “Монгол улсын санхүүгийн за&

image

Капитрон банк дуучин Б.Баярцэцэгийн “Нежность” театр тоглолтон дээр хамтран ажиллаж байна

Капитрон банк нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлийн төслүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.&

image

Капитрон банкны шигшээ баг “Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий Хүрэл медалийн эзэд боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк