Капитрон банкны шигшээ баг “Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий Хүрэл медалийн эзэд боллоо 2018 оны 05 сарын 08

news image

“Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжил” ТББ-аас зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2018.05.01 - 2018.05.06-ны өдрийн хооронд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт болон Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө.

3 насны ангилалаар зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 18 багийн нийт 200 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний ерөнхий үр дүнг танилцуулбал,

НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
Хүрэл: Ариунболд дасгалжуулагчтай "Капитрон банк"
Мөнгө: Баярцогт дасгалжуулагчтай "Бизнесийн чөтгөрүүд"
Алт: Цэцэгжаргал дасгалжуулагчтай "ХҮИС"

ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД:
Хүрэл: Болорцэцэг дасгалжуулагчтай "33-р сургууль"
Мөнгө: Пүрэвсүрэн дасгалжуулагчтай "Баянгол"
Алт: Гэрэлт-од дасгалжуулагчтай "52-р сургууль"

35+ НАСНЫ АНГИЛАЛД:
Хүрэл: Дэлгэрмаа дасгалжуулагчтай "Кёкүшү"
Мөнгө: Баярмагнай дасгалжуулагчтай "JCI nomadic united"
Алт: Тамжид дасгалжуулагчтай "ХҮИС Мөнхийн үсэг"

ШИЛДЭГ ТОГЛОГЧДООР: 
Өсвөр - М.Цэлмэг (52-р сургууль)
Насанд хүрэгчид - Б.Алтанзаяа (ХҮИС)
+35 насны ангилалд - С.Мөнхтуяа (Кёюкшү) нар тус тус шалгарлаа

Спортын мастер Б.Цэрэнлхам ахлагчтай Капитрон банкны шигшээ багийн хувьд тус тэмцээнд хүчтэй багуудтай энэ тэнцүү, ширүүн тоглолтуудыг хийж, чамлахааргүй амжилтыг үзүүлэн анхны тэмцээнээсээ насанд хүрэгчдийн ангилалд Хүрэл медалийг ийнхүү хүртсэн юм.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэхийн хамт цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье !


Бусад мэдээ

image

Капитрон банкны хэрэглээний зээлийн аян үргэлжилж байна

Капитрон банк хэрэглээний зээлийн урамшуулалт аянаа орон даяар эхлүүлээд байна. Хэрэглээний зээлийн урамшууллын хугаца<

image

Та хуримын бэлгээ сонгосон уу ?

Хурим найрын билэгт сайн өдрөөр гэр бүлээ батлуулж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосууддаа зориулан Капитрон банкнаас “Хүслийн ф

image

Төлбөрийн карт ашигладаг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк