Капитрон банк дуучин Б.Баярцэцэгийн “Нежность” театр тоглолтон дээр хамтран ажиллаж байна 2018 оны 05 сарын 10

news image

Капитрон банк нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баярцэцэгийн уран бүтээлийн төслүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.

Гайхалтай цээл хоолойгоороо Монголын рок поп урлагт өөрийн орон зайг бий болгосон дуучин Б.Баярцэцэг нь өөрийн бие даасан, бүрэн хэмжээний “Нежность” тоглолтоо энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт Niciton Live Music Club-т толилуулах гэж байна.

Жилдээ ганцхан үдэш болдог, сонсогч фэнүүдийнх нь дунд хүсэн хүлээдэг болсон тус тоглолтон дээр сэтгэлд хоногшсон олон хит дуунууд эгшиглэх аж. Дуучны хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтонд дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон орос хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхамшигтай орой болох гэнэ.

Театр, дуу хосолсон энэхүү тоглолтонд ОХУ-ын уран бүтээлчид уригдан оролцохоос гадна 80, 90-ээд оны сэтгэлд хоногшсон хит дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан хүргэх юм. Энэхүү тоглолтын хамтран ажиллагчаар Капитрон банк, Kindzmarauli, Кaif zone, Tengri брэнд ажилласан бол тоглолтын зохион байгуулагчаар “Bayartsetseg Music Enterprises”, “B sounds” зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

Соёл урлагийг дэмжигч Капитрон банк


Бусад мэдээ

image

Капитрон банкны ЮнионПэй картын онцгой боломжууд

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна. Хэрэв та аль нэг гадаад улсруу зорчих, гэр бүлээрээ аялаж амр

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк