Капитрон банк дүрмийн сангаа дахин 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 2018 оны 06 сарын 06

news image

Сүүлийн жилүүдэд Монголын арилжааны банкууд дундаас хурдацтай хөгжиж буй банк болох Капитрон банк, түүний хувь нийлүүлэгчид өнгөрсөн онд дүрмийн сангаа 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэж байсан бол энэ оны 5 дугаар сард дахин 16 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүллээ.

Капитрон банкны хувьд активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг бөгөөд Монголбанкнаас дүгнэлт ирсэн даруйд 16 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ зузаатгаснаар Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг давуулан биелүүлсэн.

Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлбөрийн чадвар дээшилж, эрсдэл даах чадвар сайжирдагаас гадна нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгддэг тул энэ нь Капитрон банкны харилцагчдын хувьд нэн таатай мэдээ болж буй юм.

Капитрон банкны хувьд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай банк бөгөөд 2015 оноос хойш хөрөнгө оруулагчдын бүтэц болон удирдлагын багийн бүтцэд өөрчлөлтүүд орж, 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарсан бол 2017 онд 49 хувиар активаа өсгөн ажилласнаар нийт активын хэмжээ 630 тэрбум төгрөг даваад байна.

Энэ дашрамд хэлэхэд Капитрон банк нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, харилцагчиддаа улам ойртуулан хүргэж буйгаас гадна нийгмийн хариуцлага, хувь хүний хөгжил, хүүхдийн хөгжил зэрэг үйлст санаачлагатай ажилладаг үндэсний шилдэг нийгмийн хариуцлагатай банкуудын нэг билээ.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрө

image

Капитрон банкны ЮнионПэй карт таны аялалд шинэ боломжийг олгоно

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн

image

Капитрон банк “Эх орны өглөө” хөтөлбөрийг хамтран хүргэнэ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк