Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна 2018 оны 06 сарын 19

news image

ОХУ-ыг зорих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Капитрон банкнаас ЮнионПэй интернэйшнл байгууллагатай хамтран ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулж, дараах урамшууллыг хүргэсээр байна. Үүнд:

  • Москва хотын “Шереметево” олон улсын нисэх онгоцны буудал дахь татваргүй барааны дэлгүүр (Duty Free)-ээс 2018.06.01 - 2019.05.31-ний өдрийн хооронд ЮнионПэй картаар худалдан авалт хийхэд шатлалаас хамаарч 15% хүртэл хөнгөлөлт авах (500 евро хүртэл 7%, 500-1000 евро хооронд 12%, 1000 евро болон түүнээс дээш дүнтэй бол 15% хөнгөлөлт авах);

  • ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Екатрингбург зэрэг хотуудын “Бургеркинг” түргэн хоолны сүлжээ ресторанаар 2018.06.01 - 2018.11.30-ны хооронд ЮнионПэй картаар тахианы махтай бургер, сэндивчийг 50% хямдралтай худалдан авах;

  • ОХУ-ын “Азбука вкуса” сүлжээ дэлгүүрүүдээс 2018.06.01 - 2018.09.30-ны өдрийн хооронд ЮнионПэй картаар худалдан авалт хийгээд жигнэмэг бэлгэнд авах;

  • ОХУ-ын “Privileges” ресторанаар 2018 оны 07 сарын 12 хүртэл үйлчлүүлэхэд 20% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн Та спортын хамгийн том баяр болж буй ОХУ-д аялангаа Капитрон банкны ЮнионПэй картаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай. Энэхүү урамшуулал нь 2018 оны 6-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 7-р сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд буцаан олголтын урамшуулал нь 2018 оны 7-р сарын 20-ны өдрийн дотор таны картын дансанд орох юм.*

*Буцаан олголтын урамшуулал нь худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан 100-240,000 төгрөг хүртэл байна. (Нэг удаагийн буцаан олголтын дээд хэмжээ 240,000 төгрөг)

Капитрон банк нь 2016 оны 6 дугаар сард ЮнионПэй интернэйшнл байгууллагын гишүүн болж, дэлхийн хаана ч ашиглагдах, №1 өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, гурвалсан валюттай ЮнионПэй аяллын картыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн.

Тус картын онцлог нь TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээнд холбогдсон учир Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй байгууллагуудаас хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой. Тухайлбал, карт эзэмшигч та TravelMate.Asia лого баннер байршуулсан томоохон зочид буудал, амралтын газар захиалга хийх, нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл авах, WIFI үйлчилгээний хөнгөлөлт авах, ОУ-ын аяллын даатгал, аяллын тусламж авах, ресторан, дэлгүүр, бусад үйлчилгээний байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх зэргээр олон төрлийн үйлчилгээг тус картаар авч болно.

Эрхэм харилцагч та Капитрон банкны өөрт ойрхон салбарт хандаж, UPI аяллын картаа захиалан аваарай. Капитрон банкны ЮнионПэй картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Бизнес эрхлэгч таныг Капитрон банк, Зээлийн батлан даалтын сантай хамтарсан сургалтанд урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрө

image

Капитрон банкны ЮнионПэй карт таны аялалд шинэ боломжийг олгоно

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн

image

Капитрон банк “Эх орны өглөө” хөтөлбөрийг хамтран хүргэнэ

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк