Төлбөрийн карт ашигладаг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс 2018 оны 08 сарын 01

news image

Томчууд л ганцхан төлбөрийн карт ашигладаг гэсэн ойлголт үгүй болж, өнөө цагт том, жижиг гэлтгүй хүн бүр бэлэн мөнгөтэй явах нь багасаж, бэлэн бусаар төлбөр тооцоо хийх нь нэмэгджээ. Ялангуяа банкууд өөр өөрсдийн онцлогтой хүүхдэд зориулсан төлбөрийн картуудыг гаргаж, дунд, ахлах ангийн хүүхдүүд картыг төлбөр тооцоондоо идэвхтэй ашиглаж байна.

Гэвч сайны хажуугаар садаа мундахгүй гэгчээр анхаарал болгоомжгүйгээс болж, карт алдах, гээх, пин кодоо задлах, бусдад залилуулах явдал гарч болзошгүй тул Капитрон банкнаас Та бүхэнд төлбөрийн картаа хэрхэн эрсдэлгүй хэрэглэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Та нар сургууль, дэлгүүр, гуанз, кино үзвэрийн газар тооцоо хийхдээ карт уншуулдаг бол үүнийг заавал анхаараарай.

КАРТААР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХДЭЭ:

- Тухайн байгууллага таны картаар гүйлгээ хийх явцыг өөрийн биеэр хянах;

- Худалдан авалт хийсэн кассын талоны дүн карт уншигч төхөөрөмжийн дүнтэй таарч байгаа эсэхийг нягтлах;

- Картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах, картын дугаар тэмдэглэж авах зэрэг сэжигтэй үйлдэл хийвэл татгалзах, энэ тухай банкинд мэдэгдэх;

- Үйлчилгээний ажилтнаас картаа марталгүй авах, картын мэдээлэл, нууц дугаараа бусдад дамжуулахгүй байх;

- Гүйлгээний баримтыг хадгалах /эргэлзээтэй гүйлгээ хийгдсэн, шалгуулах шаардлагатай тохиолдолд нотлох баримт болно/;

АТМ БЭЛЭН МӨНГӨНИЙ МАШИН ДЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙХДЭЭ:

- Нууцлалын аюулгүй байдлын үүднээс танихгүй хүнээс туслалцаа авахгүй байх;

- Орчин тойронд сэжигтэй хүн байгаа эсэхийг шалгах;

- Пин код оруулахдаа гараараа болон биеэрээ халхлах;

- Картын пин кодоо карт болон бусад зүйлс дээр бичиж тэмдэглэхгүй байх;

- Тухайн АТМ хэвийн ажиллагаатай эсэхийг нягтлах;

- Төлбөрийн карт болон бэлэн мөнгө марталгүй авч явах;

- АТМ-ын камерын дэргэд мөнгөө тоолж авч, далд хийх;

- АТМ-ын ойролцоо нэмэлт камер, давхар төхөөрөмж суурилсан эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх.

Хэрэв АТМ-д картаа хураалгасан, эсвэл картаа хулгайд алдсан, гээсэн бол яаралтай банкруу залгаж мэдэгдээрэй.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлт&

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк