Капитрон банкны ЮнионПэй карт таны аялалд шинэ боломжийг олгоно 2018 оны 09 сарын 11

news image

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээнд холбогдсон, гурвалсан валюттай ЮнионПэй аяллын картаа харилцагч та бүхэндээ хүргэж эхлээд байгаа билээ. Капитрон банкнаас ЮнионПэй картын “Онцгой” шинэ боломжийг харилцагчиддаа санал болгож байгаа бөгөөд энэ нь TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээ юм.

TravelMate.ASIA хөнгөлөлтийн сүлжээ нь Ази тивийн аялал жуулчлалын бүс нутагт байрлах 1200 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагыг өөрийн сүлжээнд холбож, хөнгөлөлт урамшууллыг үзүүлдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, Капитрон банкны ЮнионПэй картыг эзэмшсэнээр та TravelMate.ASIA лого байршуулсан ресторан, дэлгүүр, бусад үйлчилгээний газруудаас картаар худалдан авалт хийх бүрд хөнгөлөлт эдлэхээс гадна томоохон зочид буудал, амралтын газар захиалга хийх, нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл авах, WIFI үйлчилгээний хөнгөлөлт эдлэх, Олон улсын аяллын даатгал, аяллын тусламж авах зэргээр олон төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.

Капитрон банк нь удахгүй болох 17 жилийн ой, түүнчлэн ЮнионПэй картыг зах зээлд нэвтрүүлсэн үйл явдалтай давхцуулан тус картыг шинээр авах гэж байгаа хүн бүрд дараах урамшууллыг хүргэж байна. Гадаад улс руу зорчих иргэд, жуулчид, гадаадад суралцаж буй оюутан залуустаа зориулан 2018.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Олон улсын ЮнионПэй картын элсэлтийн хураамжийг бүрэн чөлөөлж, жилийн хураамж болон дансны доод үлдэгдлийн хэмжээг 50%-иар бууруулаад байна.

Картын нөхцөл
Энгийн ЮнионПэй карт
Алтан ЮнионПэй карт
Элсэлтийн хураамж
0₮
0₮
Жилийн хураамж
5,000₮
15,000₮
Заавал байлгах үлдэгдэл
5,000₮
25,000₮
Дэд картын жилийн хураамж
0₮
0₮

 

Та ЮнионПэй картын эзэмшигч болохын тулд Капитрон банкны өөрт ойрхон салбарт бичиг баримттайгаа ирэхэд хангалттай. Картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

Аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулагддаг Нийслэлийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн Монголын Хөлбөм

image

Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг бяцхан харилцагчидтайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ

"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн нэгдсэн арга хэмжээ хүүхэд багачуудын дуу хуурын өргөө болсон Монголын Хүүхдийн Ордо

image

Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн урамшуулалт хөтөлбөрөө хүргэж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк