Капитрон банк Олон улсын мөнгөн гуйвуулгын тоогоор тэргүүлэгч агент банк боллоо 2018 оны 09 сарын 26

news image

Капитрон банк 2004 оноос эхлэн дэлхийг хамарсан өргөн сүлжээ бүхий хамгийн шуурхай MoneyGram мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд нэгдэж, энэхүү нэр хүндтэй гадаад гуйвуулгын үйлчилгээг харилцагчиддаа өндөр түвшинд үзүүлсээр байгаа билээ.

MoneyGram үйлчилгээ нь дэлхийн 200 гаруй улсын 350,000 үйлчилгээний цэгээр дамжуулан 10 минутанд иргэд хоорондоо хамгийн хямд зардлаар гадаад улсруу мөнгөн гуйвуулга илгээх, хүлээн авах боломжтой шуурхай, найдвартай үйлчилгээ юм.

Ная гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн том Олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын сүлжээ болох MoneyGram брэндээс тус үйлчилгээний Монгол дахь агент банкуудаас харилцагчиддаа үзүүлж буй мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гүйлгээний тоогоор тэргүүлснийг үнэлэн Капитрон банкийг “ОЛОН УЛСЫН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ТООГООР МАНЛАЙЛАГЧ АГЕНТ БАНК”-аар тодрууллаа.

Монгол Улсын хэмжээнд гадаад мөнгөн гуйвуулгын 61 хувийг MoneyGram брэнд дангаараа гүйцэтгэж байгаа бөгөөд уг үйлчилгээний Монгол дахь үйл ажиллагаа улам бүр өргөжсөөр байна. АНУ, ОХУ, БНСУ, Герман, Япон, Франц зэрэг улс орнуудад хамгийн ихээр гүйлгээ хийгддэг тус мөнгөн гуйвуулгын үйлчилгээний 60 орчим хувь нь Монгол улс руу, 50 орчим хувь нь хилийн чанад руу чиглэдэг байна.

Та хилийн чанадад ажиллаж, амьдарч буй ойр дотны хүмүүс, бизнесийн түншдээ цаг алдалгүй мөнгө шилжүүлэх, хүлээн авах шаардлагатай байгаа бол Капитрон банкны өөрт ойрхон салбараар дамжуулан, MoneyGram гуйвуулгын үйлчилгээг ХАМГИЙН ХУРДАН, ХАМГИЙН ЭРСДЭЛГҮЙ, ХАМГИЙН БАГА ШИМТГЭЛТЭЙ аваарай. 

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой “52 долоо хоног&a

image

Капитрон банк 4 жил дараалан Монголын ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Энэ жилийн хувьд COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, дээрх арга хэмжээг дагуу цахимаар зохион байгуулж, ТОП-100 ААН-ий&

image

Хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хүүхдийн хадгаламжинд...

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк