Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банкнаас танд санал болгож буй шийдлүүд 2018 оны 10 сарын 09

news image

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банкаар Капитрон банк шалгарсан билээ. Энэхүү шагнал нь Капитрон банкны жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэний нэгэн баталгаа бөгөөд улам олон бизнес эрхлэгчдийг Капитрон банкинд хандан энэхүү боломжийг хүртэхийг зөвлөж байна.

Капитрон банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодгоос хамгийн их эрэлт хэрэгцээтэй дараах 3 төрлийн зээлийн үйлчилгээг энд онцолж байна.

 

1. 8 цагийн дотор шийдвэрлэгдэх Шуурхай зээл. Бизнес эрхлэгч та цаг, нартай уралдан ажилладаг уу? Тэгвэл таны яаралтай санхүүжилтийг шийдвэрлэхэд зориулан Капитрон банк 80 хүртэл сая төгрөгийн дүнтэй Шуурхай зээлийг ажлын 8 цагт багтаан олгож байна.

2. Урт хугацаатай, их дүнтэй Бизнесийн зээл. Харилцагч таны бизнесийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэхэд дэмжин урт хугацаатай, их дүнтэй Бизнесийн зээлийг олгож байгаа бөгөөд зээлийн доод хүүг жилийн 19.2 хувь болгон буурууллаа.

3. Хөнгөлөлттэй нөхцөлтэй Төслийн зээл. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгч таны бизнест 1 тэрбум хүртэл төгрөгийн хэрэгцээ гарсан боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа бол Капитрон банк болон Зээлийн батлан даалтын сангийн хамтарсан “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл”-ийг авах боломжтой.

Санхүүгийн тулгамдсан асуудлаа богино хугацаанд хамгийн бага хүүтэй зээлээр шийдэхийг хүсвэл та өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбар нэгжид хандаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны лавлах төвийн 1800-2020 дугаараас болон Капитрон банкны Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд дах салбар нэгжүүдээс авна уу.

Баялаг бүтээгч таны шийдвэр амжилт болж биелэлээ олох тэр баярт мөчийг бид хамтдаа тэмдэглэх болно.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

Капитрон банк дэлхийн хаана ч ашиглагдах, өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, TravelMate.ASIA хөнгөлөлт&

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк