Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн урамшуулалт хөтөлбөрөө хүргэж байна 2018 оны 10 сарын 29

news image

1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны 1 дүгээр чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарч, түүнээс хойш энэхүү өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна.

Монгол Улсад энэ өдрийг Монголын банкны холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалсаар иржээ.

 

Капитрон банкнаас Дэлхийн хуримтлалын өдрөөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд харилцагчиддаа дараах урамшууллаа хүргэж байна. Үүнд:

  • Хүүхдийн хадгаламжийн дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмсэн мөн 100’000 төгрөг болон түүнээс дээш үлдэгдэлтэй данс шинээр нээлгэсэн харилцагчдад насны ангиллаас хамааран дараах урамшууллыг олгоно.

    • 14 хүртэл настай хүүхэд бол дансанд нь банкны зүгээс 5’000 төгрөгийн урамшуулал олгоно;

    • 14-өөс дээш настай хүүхэд бол хүслийн фото картыг элсэлтийн хураамжгүй захиалах эрх бэлэглэнэ;

    • Капитрон банкаар үйлчлүүлсэн хүүхэд бүрийг амтат чихрээр урамшуулна;

  • Хүүхдийн хадгаламжаас бусад төрлийн хугацаат хадгаламжийн дансанд 100,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр орлого нэмсэн мөн 100’000 төгрөг болон түүнээс дээш үлдэгдэлтэй данс шинээр нээлгэсэн харилцагчдад банкны гарын бэлгээр урамшуулна.

  • Капитрон банкны хадгаламжийн дэвтэр үнэгүй болсон тул та хүссэн хадгаламжаа нээлгэх боломжтой.

Мөн түүнчлэн Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн хамтран зохион байгуулж буй Дэлхийн хуримтлалын өдрийн нэгдсэн өдөрлөг 2018 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд 11:00-15:00 цагт, 11-р сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд Театрт 11:00 – 15:00 цагийн хооронд тус тус болно.

Тус өдөрлөгт Капитрон банк оролцох тул та бүхэн банкны хэсэг дээр ирж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах, хадгаламж нээлгэх, гарын бэлэг авах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох боломжтой. 10-д сарын 31-ний өдөр Хэллоуны баяр давхцаж байна. Хүүхэд багачуудад чихэр өгөх, хүссэнээрээ дүр төрхөө өөрчлөн хувиргах гээд олон сонирхолтой үйл явдал энэ баяраар болдог тул энэ өдөр Монголын хүүхдийн ордон дээр үлгэрийн баатрын хувцастай, дүрээ хувиргаж ирсэн хүүхдүүддээ Капитрон банкны зүгээс хадгаламж нээж өгөх, амтат чихрээр урамшуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг бэлдсэн тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлал үүсгэн, Дэлхийн хуримтлалын өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлээрэй.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо

Аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулагддаг Нийслэлийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн Монголын Хөлбөм

image

Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг бяцхан харилцагчидтайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ

"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн нэгдсэн арга хэмжээ хүүхэд багачуудын дуу хуурын өргөө болсон Монголын Хүүхдийн Ордо

image

Капитрон банк БНХАУ-ын Өвөр Монголын банктай гадаад худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2018 oн. Капитрон Банк