Капитрон банк “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг бяцхан харилцагчидтайгаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ 2018 оны 11 сарын 01

news image

"Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн нэгдсэн арга хэмжээ хүүхэд багачуудын дуу хуурын өргөө болсон Монголын Хүүхдийн Ордонд өчигдөр буюу 2018 оны 10-р сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Капитрон банк “Атлетик 220” хөлбөмбөгийн клубтэй хамтран энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудынхаа дунд хөгжөөнт тоглоомыг зохион байгуулж, идэвхтэй оролцсон бяцхан дүү нараа урамшуулахын зэрэгцээ Капитрон банкны хэсэгт зочлон ирсэн хүн бүрд банкны зүгээс хадгаламжийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, банкны бэлгээр урамшуулан онцгой нэгэн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. 

Бяцхан харилцагчид маань сэтгэлдээ гоолын баяртай, халаасандаа хуримтлалын бичигтэй, гартаа ууттай бэлэгтэй хуримтлалын баяраа хөгжилтэй тэмдэглэж, үйл ажиллагааг зохион явуулж буй банкныхаа ах эгч нартаа энэ үеэр талархлаа илэрхийлж байлаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ дахин үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдөрлөг 2018 оны 11-р сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд Театрт 11:00 – 15:00 цагт болох тул Дарханчууд та бүхнийгээ хүрэлцэн ирж, Капитрон банкны хэсгээр зочлон хадгаламж нээлгэж, сонирхолтой уралдаан тэмцээнд оролцохыг урьж байна.

Хуримтлал бол мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөртөө хийж буй хөрөнгө оруулалт. Иргэн та өөрийн ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлал үүсгээрэй.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

Капитрон банкны ЮнионПэй картын онцгой боломжууд

Капитрон банкны ЮнионПэй картын урамшуулал үргэлжилж байна. Хэрэв та аль нэг гадаад улсруу зорчих, гэр бүлээрээ аялаж амр

image

Капитрон банк хүүхдийг бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаална

Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа зориулан Капитрон банкнаас мөрөөдөл картаа хүргэж байна. Хүүхдийг бэ&

image

Капитрон банкны Юнионпэй картын урамшуулал үргэлжилж байна

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк