Капитрон банк Улаанбаатар хотын футзалын аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо 2018 оны 11 сарын 02

news image

Аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулагддаг Нийслэлийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд 2018.10.27, 28-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд нийт 12 байгууллагын 120 гаруй залуучууд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Нийслэлийн футзалын аварга шалгаруулах тэмцээний “аварга” багаар КАПИТРОН БАНК тодорч, шилжин явах цомын эзэд боллоо.

МХБХ-ны нийтийн хөлбөмбөгийн жилийн хүрээнд “Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн клуб, “Их Талын Дуулиан” ТББ-аас хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээний үр дүнг танилцуулбал,

I байранд Капитрон банк /Алтан медаль, цом, мөнгөн шагнал/

II байранд NCD групп /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /

III байранд Голомт банк /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал / тус тус хүртжээ.

Капитрон банкны баг нь 2018 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан банкны салбарын хамгийн том тэмцээнүүдийн нэг “Бид Банкир 2018” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга багаар тодорч байсан “шинэхэн” аварга баг бөгөөд энэ удаагийн тэмцээнд мөн амжилттай ололцож, шилдгүүдийг түүчээллээ.

Капитрон банкны хувьд биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв зорилготой хүн болгон төлөвшүүлэх, Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилладаг. Тухайлбал, Үндэсний дээд лигийн “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгч, Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогддог “Дуулиан 2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллахын зэрэгцээ банкны “спортлог” ажилтан залуусыгаа үргэлж дэмжин ажилласаар ирсэн.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэхийн хамт цаашдын тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье !

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт


Бусад мэдээ

image

ЮнионПэй карттай Олон улсын аяллын улирал эхэллээ

Олон улсын аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан ЮнионПэй интернэйшнл байгууллагаас ЮнионПэй карт эзэмшигчдэд зори

image

Капитрон банк салбарынхаа 95 жилийн ойн сагсан бөмбөгийн тэмцээний цомыг өргөлөө

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна.

image

Юнионпэй картаараа БНХАУ-д байрлах ресторануудад хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк