Нийгмийн хариуцлага

Капитрон банк нь “Ухаалаг ирээдүйн зүгт” хэмээх уриа үгийг эрхэм болгож, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, Монголын ирээдүй хойч үе болсон хүүхэд залуучуудын хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж ажилладаг. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль дэлхийд ээлтэй төсөл, хөтөлбөрүүд болон хүүхэд залуусын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг ивээн тэтгэж ажиллахын зэрэгцээ хөлбөмбөг, бокс, оюуны спортыг түлхүү дэмжин ажиллаж байна.

  • Хүүхдийн хөгжил ба санхүүгийн боловсрол
    • Хүүхдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, санхүүгийн боловсролыг дэмжих, тэдэнд зориулсан ухаалаг хөрөнгө оруулалт хийнэ.
    • Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, бие бялдар, багийн ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.
    • Хүүхдийн санхүүгийн боловсролыг дэмжсэн контент төслүүдийг дэмжин ажиллана.
  • Багийн спорт ба хөлбөмбөг
    • Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг дэмжин Үндэсний дээд лигийн клубтэй хамтран ажиллахын зэрэгцээ, хүүхдэд зориулсан хөлбөмбөгийн академик сургалт, секцийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана.
    • Ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд зохион байгуулагддаг футзал болон хөлбөмбөгийн тэмцээн уралдааныг дэмжин ажиллана.
  • Боксын спорт - Тэсвэр хатуужлын спорт
    • Капитрон банк Монголын Боксын Холбооны “Топ гишүүн байгууллага”-ын хувьд Монголд боксын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, тэвчээртэй зөв хүн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулан ажиллана.
  • Оюуны спорт - Бүтээлч Монгол ирээдүйн төлөө
    • Монгол Улсад оюуны спортыг хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх тэмцээн, техник спорт, загварчлалын тэмцээнийг дэмжин ажиллахаас гадна энэ чиглэлээр хичээллэдэг, бүтээлч, оюунлаг залуусаа дэмжинэ.
  • ТоС хөтөлбөр ба Ногоон байгаль
    • Капитрон банк нь ТоС холбооны гишүүн бөгөөд Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлж ажилладаг. 2020 онд Капирон банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллахаар болсон бөгөөд бид энэ хүрээнд ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргах, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих тал дээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Капитрон банк нь 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр:

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудын дунд зохион байгуулагддаг "Дуулиан 2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнийг гурав дахь жилдээ дэмжин ажилласнаас гадна энэхүү тэмцээний “Шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-р тодорлоо.
Капитрон банк Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг дэмжин “Атлетик 220” хөлбөмбөгийн клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр гурав дахь жилдээ ажиллаж байна.
Монголд боксын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, тэвчээртэй зөв хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрээ оруулан ажиллалаа.
Капитрон банк нь БНХАУ-д зохигдсон "Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн"-д оролцож буй оюуны спортын оюунлаг залуу тамирчиддаа ивээн тэтгэлээ.
Хилийн чанд дахь Монгол залуучуудын оролцоог дэмжих зорилготойгоор Япон улсад зохион байгуулагдсан Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийг дэмжин ажиллалаа.
Тэмээн соёлыг түгээн сурталчлах зорилготой Өмнөговь аймагт зохион байгуулагдсан хурдан тэмээний улсын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэлээ.

Бүтээлч ирээдүйг дэмжих чиглэлээр:

“ABU Robocon 2019” тэмцээнд оролцсон Шинэ Монгол Технологийн Коллежийн "NewRobo" баг болон Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн NomaTech багуудыг ивээн тэтгэж, ирээдүйн инженер, ирээдүйн зохион бүтээгчдээ дэмжин ажиллалаа.
Технологид суурилсан гарааны бизнес эрхлэгч залуу үеэ дэмжин “Seedstars Ulaanbaatar 2019” олон улсын тэмцээнд хамтран ажиллаж, дэлхийн “Startup” гарааны бизнесийн шилдгүүдтэй өрсөлдөх үндэсний ялагчаа тодрууллаа.
Их Британи улсын Виндзорын олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд оролцож буй авьяаслаг багачуудаа ивээн тэтгэлээ. 
Хүүхэд багачуудын авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйд бүтээлч зөв хүнийг төлөвшүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн Ордонтой хамтран “Хүүхдийн ертөнц”  гар зургийн уралдааныг гурав дахь жилдээ дэмжин ажиллалаа.
Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох, хуримтлалтай иргэн болгоход чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих чиглэлээр:

“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Амьдрал бэлэглэе” сайн дурын цусаа хандивлах аяныг зохион байгуулж, Капитрон банкны ажилтнууд хамт олноороо сайн дурын үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн төрөх тасагт шинэ иргэнийг угтан авах өргөөг тохижуулан хүлээлгэн өгөв.   

 

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2020 oн. Капитрон Банк