Стратеги тунхаглал

Алсын хараа

“Бид харилцагчиддаа үнэлэгдсэн, олон улсад танигдсан, өндөр бүтээмжтэй, хурдан хөрвөх чадвартай, итгэл даахуйц, тэргүүлэх үйлчилгээтэй санхүүгийн байгууллага байх болно.”

Эрхэм зорилго

“Капитрон банк нь Монгол хүний сайн сайхан ирээдүйн төлөө ухаалаг үйлчилгээгээр бусдыгаа манлайлж, бодит хөгжил авчрах бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, амжилттай санхүүгийн байгууллага байна.”

Уриа

“Ухаалаг Банк”.
Ухаалаг банк гэдэгт бид өөрсдийгөө өндөр технологид суурилсан банк байхаас гадна тогтвортой хөгжлийг дэмжигч, оюунлаг банк гэсэн утгыг ойлгоно.

Дэмжих чиглэлүүд

Ногоон эдийн засаг, Монгол улсын тогтвортой хөгжил, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг түлхүү дэмжихээс гадна Монгол хүн хуримтлал үүсгэх, дундаж орлоготой иргэдийг бий болгох, өсгөх төсөл санаачилгыг авч хэрэгжүүлнэ.

Үнэт зүйлс

  • Үнэнч харилцагч

    Харилцагч нар нь бидний оршин тогтнож буй амжилтын үндэс тул тэдний санал хүсэлтийг үргэлж талархан хүлээн авч, мөн урьдчилан харж, нягт хамтарч, өөрсдийнхөө дотоод үйл ажиллагаагаа сайжруулж ажиллахыг бид нэн тэргүүнд эрхэмлэнэ. Үүний тулд харилцагчийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах нь бидний үүрэг юм. Урт хугацаанд бидэнтэй амжилт өөд хамтдаа тэмүүлэх байнгын харилцагч, үнэнч харилцагчийг бий болгохыг Капитрончууд бид өдөр тутмын зорилгоо болгон ажиллана.
  • Чадварлаг хамт олон

    Манай боловсон хүчин нь бидэнд буй хамгийн нэн тэргүүний баялаг бөгөөд тэднийхээ хүчээр бид харилцагчийнхаа хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг хүргэж, зорилгодоо хүрнэ. Чадварлаг баг хамт олныг бий болгох, сургаж хөгжүүлэх, хүн бүрт шударга хандах, сэтгэл ханамжтай байлгах нь удирдлагын багийн эрхэмлэх үнэт зүйл мөн. Бие биенээ хүндэлж, дэмжин, хамт олноо гэсэн сэтгэлээр, аливаа зүйлд бид гэсэн үзлээр хандаж, хариуцсан ажилдаа өөриймсөг, санаачлагатай, үнэнч шударга хариуцлагатайгаар ажиллах нь ажилтан бүрийн эрхэмлэх зүйл мөн.
  • Сэтгэл ханамжтай хувь нийлүүлэгч

    Бидний бизнесийн оршин тогтнож байгаа гол эх үүсвэр нь манай хувь нийлүүлэгчид юм. Хувь нийлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай байлгахын тулд бид бүтээмж болон ашигт ажиллагаагаараа өрсөлдөх чадвартай байж, хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн үнэ цэнийг үргэлж өсгөн, нэмэгдүүлж ажиллахыг эрхэмлэнэ.
  • Тогтвортой хөгжил, ногоон орчин

    Бидний урт хугацаанд оршин тогтнох үндэс нь биднийг хүрээлэн буй орчины тогтвортой хөгжил, ногоон орчин тул бид нийгмийн хариуцлагаа эрхэмлэн энэ тал дээр манлайлж ажиллана. Бид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа болон ирээдүйд төлөвлөж буй ажлууд, харилцагчаа дэмжих болон хамтран ажиллах төслүүддээ тогтвортой хөгжил, Монгол хүний хөгжил, ногоон орчинг дэмжиж ажиллана. Нийгэмд сөрөг үр дагавар авчрах бизнес, үйл ажиллагаанаас зайлсхийх, байгаль орчинд халтай үйл ажиллагааг дэмжихгүй байхыг бид өдөр тутмын ажилдаа баримтлан ажиллана.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк