ТОС хөтөлбөр

ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ТОС ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

“Тогтвортой санхүүжилт нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах, түүнчлэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм."

БАЙГАЛЬ ОРЧИН НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

Капитрон банк нь Ногоон эдийн засаг, Монгол улсын тогтвортой хөгжил, нийгэм эдийн засагт ээлтэй эерэг үр дүн авчирах төсөл хөтөлбөр бизнесийг дэмжин ажиллагч банк юм. Тус банкны эрсдэлийн удирдлагын тогтолцооны нэг хэсэг тогтвортой санхүүжилтийн хэсэг бөгөөд бид харилцагчийн болон гуравдагч тал, ханган нийлүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанаас учирч болох байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, түүнд тулгуурлан эрсдэлийг удирдах, бууруулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй урьдчилан сэргийлэх дотоод бодлого, журмыг 2015 онд батлан, 50 сая төгрөг буюу түүнээс дээш дүнтэй, 12 сар буюу түүнээс дээш хугацаатай бүх төрлийн бизнесийн зориулалттай зээлийн хүсэлт ирүүлсэн харилцагчийн үйл ажиллагаанд БОНЭ-ийн түвшин тогтоох анхан шатны эрсдэлийн үнэлгээг хийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Капитрон банк нь ОУ-ын гэрээ, конвенц, МУ-н хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй бөгөөд тэдгээр хориотой үйл ажиллагааны жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. 

www.capitronbank.mn/uploads/files/20190213/9830978e8bb3ef4d0f396a658ec45638.pdf

 

НОГООН ЗЭЭЛ

Капитрон банк нь 2018 оны 6 сарын 5-ны өдөр Нутгийн шийдэл ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллан эко жорлонгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэн харилцагчидаа дэмжин ажиллаж байгаа билээ.Уламжлалт нүхэн жорлон нь хөрс, усны бохирдол үүсгэж, улмаар иргэдийн дунд нян бактераас үүдэлтэй олон төрлийн өвчлөлийг үүсгэдэг бөгөөд энэхүү эко жорлон нь дээрх асуудлыг шийдэж өгсөнөөрөө байгаль орчинд ээлтэй оршин суугчдын эрүүл ахуйд хор хөнөөлгүй юм.

Эко жорлон бүтээгдэхүүний нөхцөл

Зээлийн хэмжээ

Зээлийн хугацаа

Зээлийн хүү

Өргөдлийн хураамж

1,500,000 төгрөг хүртэлх

60 сар хүртэл

Жилийн 8%

0 төгрөг

 

ТОС ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙГЭМ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛАН ХИЙСЭН АЖЛУУД

  • Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийн 8 зарчим, 4 салбарын удирдамжийн хүрээнд банк нь өөрийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн бодлого, журам зааврыг боловсруулан ажиллаж байна.
  •  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн болон өндөр настнууддаа банкны бүх салбараар дараалал харгалзахгүй үйлчилдэг боллоо.
  • Банкны Төв байр болон шинээр нээж буй бүх салбарууддаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам, гарц, зогсоолыг бий болгосоор байна.
  • Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан “Атлетик 220” клубын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хүүхэд хөгжлийн төв” байгууллаа.
  • “Эх орон” телевизийн “Эх орны өглөө” хөтөлбөрийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
  • Банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар Туул голын эрэг орчмын бохирдлыг цэвэрлэлээ.
  • Зээл хариуцсан ажилтнуудаа байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн чиглэлийн чадавхжуулах сургалт, семинаруудад тогтмол хамруулахад онцгой анхаарч ажиллаж байна.
  • Ногоон эдийн засгийг дэмжин ажилладагийн хүрээнд "Эко жорлонгийн зээл"-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхлэлээ.
  •  “Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
  • Банкны ажилтанууд өөрсдийн санаачлагаар амьсгалын замын халдварт өвчиний тархалт их байгаатай холбогдуулан ачаалал ихтэй хүүхдийн эмнэлэг болох СХД, ХУД-н хүүхдийн эмнэлэгүүдэд утлагын аппарат, утлагын эмийг хандив болгон өгч, асрах газар болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараав.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк