ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Капитрон банкны ТУЗ нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, үүнд Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Монголбанкны журам, заавар, тус банкны дүрэм, Компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн үйл ажиллагааны журам болон бусад холбогдох эрх зүйн актыг мөрдөн Компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Компанийн тухай хуулийн дагуу Капитрон банкны ТУЗ-ийн бүх гишүүд нь компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд хамрагдсан. Капитрон банкны хэмжээнд хийгдэх их хэмжээний болон сонирхолын зөрчилтэй хэлцлийг Монгол Улсын хуулиуд, Банкны дүрэм, холбогдох журам, зааврын дагуу хянаж, зөвшөөрөл олгодог. ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллыг Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.9, тус Банкны дүрмийн 8.5.10, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 11 дүгээр бүлэгт тус тус заасны дагуу банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар баталдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулагчид

Бүтэц зохион байгуулалт

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк