Гүйцэтгэх үүрэг:
Хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг хийх, ажилтнуудыг сургах хөгжүүлэх, идэвхижүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хөдөлмөрийн харилцаа, сахилга хариуцлагад хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, цалин урамшуулал, хөнгөлөлт тусламж олгох ажлыг зохион байгуулах.
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага болон хүний нөөцийн менежментийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй Банкны салбарт 5-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байх.
- Хүний нөөцийн менежмент, сургалтын арга зүйн чиглэлээр мэргэшсэн мэдлэгтэй байх,
- Холбогдох хууль дүрэм, журам, заавар, гэрээ, хэлцлийн талаар зохих мэдлэгтэй байх,
- Удирдан зохион байгуулах авьяас чадвартай байх,
- Харьцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх,
- Хүний нөөцийн GreenHRM програмууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх.
ТА ОНЛАЙН АНКЕТ БӨГЛӨНӨ ҮҮ