Харилцах данс

Капитрон банкны Эрхэм харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн өдөр тутмын төлбөр тооцоогоо шуурхай, найдвартай хийхийг хүсвэл Харилцах дансны үйлчилгээг сонгоорой.

Эскроу данс

Капитрон банкны харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэ бүхий зүйлс худалдах, худалдан авах төлбөр тооцоогоо эрсдэлгүй хийхийг хүсч байгаа бол Эскроу данс буюу дундын дансны үйлчилгээг сонгоорой.

Хугацаагүй хадгаламж

Капитрон банкны харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө тодорхой хугацаа заахгүйгээр хадгалж, хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээгээ хийж, хүүгийн орлого олохыг хүсч байгаа бол Хугацаагүй хадгаламжийн дансыг сонгоорой.

Зарлагын эрхтэй хугацаатай хадгаламж

Капитрон банкны харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө хадгаламжийн дансанд хадгалж, хадгаламжийн гэрээний хугацаанд орлого зарлагын гүйлгээ хийж, хүүний өндөр орлого олох хүсэлтэй бол Капитрон банкны Зарлагын эрхтэй хугацаатай хадгаламжийг сонгоорой.

Энгийн хугацаат хадгаламж

Капитрон банкны харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө хадгаламжийн дансанд хадгалж, дансандаа хуримтлал үүсгэн, өндөр хүүгийн орлого олох хүсэлтэй бол Капитрон банкны Энгийн хугацаат хадгаламжийг сонгоорой.

Урьдчилсан хүүт хадгаламж

Капитрон банкны харилцагч Аж ахуйн нэгж байгууллага та бүхэн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө хадгаламжийн дансанд хадгалж, хадгаламжийн үлдэгдэл дүнд тооцогдсон хүүгээ хүссэн үедээ эсхүл сар бүр тогтмол хугацаанд хүлээн авч, ашиглахыг хүсвэл Капитрон банкны Урьдчилсан хүүт хадгаламжийг сонгоорой.

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк