Опен банкинг

Капитрон банк нь байгууллагын харилцагч нартаа зориулан “Опен банкинг” үйлчилгээг санал болгож байна. Опен банкинг үйлчилгээ нь танд өөрийн байгууллага, бизнесийн санхүүгийн гүйлгээ, түүнтэй холбоотой процессыг автоматжуулах боломжийг нээж өгөх болно.

Харилцагч та дараах үйлчилгээнээс сонгон авах боломжтой.

  • Өөрийн данс хооронд гүйлгээ хийх
  • Банк дотор гүйлгээ хийх
  • Банк хооронд гүйлгээ хийх
  • Хуулга харах

Гүйлгээний лимит болон жилийн хураамж

Үйлчилгээ Шимтгэл, хураамж
Жилийн хураамж Үнэгүй
Нэг өдөрт хийх гүйлгээний лимит* 50,000,000₮

*гүйлгээний лимитийг салбар нэгж дээр өөрийн биеэр ирж хүсэлт гарган нэмэгдүүлэх боломжтой.

Гүйлгээний шимтгэл

Опенбанкинг үйлчилгээ Шимтгэл хураамж
Өөрийн данс хооронд 0₮
Банк дотор* 100₮
Банк хооронд 300₮
Хуулга Гэрээгээр тохирно

Үйлчилгээний эрх авах

  • https://open.capitronbank.mn/ вебсайт руу хандан тестийн эрх нээлгэх хүсэлт илгээнэ. Банк таны хүсэлтийг баталгаажуулж хэрэглэгчийн дугаар болон нууц кодыг таны баталгаат цахим шууданд хүргүүлэх болно.
  • Хэрэв та үйлчилгээг ашиглахыг хүсвэл Капитрон банкны дурын салбарт “Опен банкинг” үйлчилгээ нээлгэх хүсэлтээ гаргана.
  • Банк харилцагчдын хооронд гэрээ байгуулснаар үйлчилгээний эрх нээгдэнэ.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2021 oн. Капитрон Банк