"ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЗЭЭЛ

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч нарт зориулан эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанараа сайжруулахад зориулан олгоно.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа хуулийн дагуу эрхэлдэг байх;
  • Монгол улсын иргэн эсхүл Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  • “Оюу Толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч байх;
  • “Оюу Толгой” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх хүчин төгөлдөр гэрээтэй байх;
  • Нэхэмжлэх эсхүл захиалгын төлбөрийг Капитрон банкны дансаар дамжуулан хүлээн авахыг зөвшөөрсөн байх;
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Татвар болон шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх өр төлбөргүй байх ба түүнтэй холбоотой маргаангүй байх;
  • Бусад;

Зээлийн нөхцөл

Олгох валют Төгрөг, Ам.доллар
Дээд хэмжээ
Нэхэмжлэхийн дүнгийн 90 хүртэлх хувь;
Худалдан авах захиалгын дүнгийн 50 хүртэлх хувь;
Дээд хугацаа Гэрээний хугацаанаас ихгүй
Зээлийн эргэн төлөх хугацаа 75 хоног
  Төгрөг Ам.доллар
Зээлийн хүү /жилийн/ 15.6% - 22.8% 13.2% - 16.8%

Бүрдүүлэх материал

  • Зээлийн өргөдөл/(энд дарж татаж авна уу);
  • Оюу Толгой ХХК-д бараа, үйлчилгээ ханган нийлүүлэх гэрээ;
  • Оюу Толгой ХХК-д бараа, үйлчилгээ ханган нийлүүлсэн баталгаажсан нэхэмжлэл;
  • Банкнаас шаардсан бусад материал
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк