Оюу толгой ХХК-н ханган нийлүүлэгч нарт зориулсан зээл
Оюу толгой ХХК-н ханган нийлүүлэгч нарт зориулсан зээл
Тавигдах шаардлага
- Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
- Оюутолгой ХХК-д бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан байна;
- Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх хүчин төгөлдөр гэрээтэй байх;
- Захиалгын төлбөрийг Капитрон банкны дансаар дамжуулан хүлээн авахыг зөвшөөрсөн байх;
Бүрдүүлэх материал
- Зээл хүссэн өргөдөл;
- Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Зээл авах болон барьцаа хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол;
- Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх хүчин төгөлдөр гэрээ;
- Ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл;
- Бусад шаардлагатай материал;
Зээлийн нөхцөл
Зээлийн нөхцөлийн нэр | Зээлийн нөхцөл | |
---|---|---|
Зээл олгох валют | Төгрөг | Доллар |
Зээлийн хэмжээ | Нэхэмжлэлийн дүнгийн 95% хүртэл | |
Зээлийн хугацаа | 75 хоног хүртэл /гэрээний хугацаанаас хэтрэхгүй/ | |
Зээлийн хүү /жилийн/ | 12.0%-14.0% | 8.8%-12.0% |
Зээлийн өргөдлийн хураамж | 0 төгрөг | |
Зээлийн үйл ажиллагааны шимтгэл | 0% | |
Барьцаа | Нэхэмжлэлийн орлогын дүн |