Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сангаас хэрэгжүүлж буй эх үүсвэртэй батлан даалтын төслийн зээл

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттайгаар төслийн зээлийг олгож байна.

Давуу тал

  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид батлан даалттайгаар төслийн зээлийг олгож байна.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд заасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэн байх;
  • Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагаа эрхлэдэггүй байх /Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалтыг харна уу/ 
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх;
  • Санхүүгийн удирдлага болон байгаль орчин, нийгмийн хамгааллын талаар сургалтад хамрагдсан байх эсхүл бизнес болон санхүүгийн удирдлагын талаар мэдлэг, туршлагатай байх;
  • Азийн Хөгжлийн Банкны Хамгаалалтын бодлогод тусгасан албадан нүүлгэлт, эсхүл уугуул иргэдэд үзүүлэх нөлөөлөлгүй байх;
  • Азийн Хөгжлийн Банкны Хамгаалалтын бодлогод заасан байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх;
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь төслийн зээлээр худалдан авсан аливаа тоног төхөөрөмжийг гал түймэр, хулгай, устах эрсдэлийн даатгалд хамруулах;
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаа нь аливаа гуравдагч этгээдийн үйлдвэрийн болон оюуны өмчийг эрхийг зөрчихгүй байх;
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх,
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь 6 сарын хугацаанд ямар нэг хугацаа хэтэрсэн, чанаргүй өр, зээлийн үлдэгдэлгүй байх 
  • Бусад шаардлага.

 

Зээлийн нөхцөл Төгрөг
Дээд хэмжээ 1000,000,000 төгрөг хүртэл
Дээд хугацаа 10 жил хүртэл
Үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 2 жил хүртэл
Зээлийн хүү /Жилийн/ 12%-15%
Батлан даалтын хэмжээ Зээлийн дүнгийн 30-60% /500 сая төг хүртэл/
ЗБДС-ийн батлан даалтын шимтгэл 1%-иар тооцож, жил бүр төлнө
Батлан даалтын өргөдлийн хураамж 50,000 төг
Зээлийн өргөдлийн хураамж 50,000 төг
Зээлийн үйл ажиллагааны шимтгэл 0.15%
Зээлийн хугацаа сунгалтын шимтгэл 0.5%
Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах шимтгэл 0.25%

Бүрдүүлэх материал

  • Зээлийн өргөдөл; 
  • Жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчээр бүртгүүлсэн гэрчилгээ эсвэл тодорхойлолт;
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн аж ахуй нэгжийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөл;
  • Аж ахуй нэгжийн удирдах ажилтны иргэний үнэмлэх эх хувиар эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Аж ахуй нэгжийн товч танилцуулга;
  • Хэрэгжүүлэх төслийн танилцуулга (Төслийн агуулын маягтыг банкнаас авна уу);
  • Санхүүгийн тайлан;
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл,  лиценз;
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ;
  • Орлого, зардал, өглөг, авлага, санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд;
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгч болон хувь нийлүүлэгчдийн нэр дээр авсан үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн дэлгэрэнгүй лавлагаа;
  • Бусад баримт бичиг.

Санхүүжүүлэхийг хориглосон жагсаалт

  • Албадан хөдөлмөр эрхлэлт 2 эсхүл хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн 3 аюултай эсхүл мөлжлөгийн хэлбэр бүхий үйлдвэрлэл эсхүл үйл ажиллагаа;
  • Тухайн улсын хууль буюу журам эсхүл олон улсын конвенц болон гэрээ эсхүл олон улсад зогсоосон болон хориглосон нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн үйл ажиллагаа эсхүл ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсхүл худалдах, үүнд (а) эмийн бүтээгдэхүүн, пестицид, болон гербицид, (б) озон задлагч бодис, (в) полихлорт бифенил болон бусад аюултай химийн бодис, (г) Зэрлэг Амьтан ба Ургамлын Аймгийн Ховордсон Зүйлийн Олон Улсын Хэмжээнд Худалдаалах Тухай Конвенцын дагуу зохицуулагддаг зэрлэг амьтан эсхүл зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүн, болон (д) Хог хаягдал болон хаягдал бүтээгдэхүүний хил дамнасан худалдаа;
  • Галт зэвсэг болон цэрэг дайны зориулалттай хэрэгсэл үйлдвэрлэх эсхүл худалдах, үүнд хагас цэрэгжүүлсэн бараа материал хамаарна;
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх эсхүл худалдах, үүнд шар айраг болон дарс хамаарахгүй;
  • Тамхины үйлдвэрлэл эсхүл худалдаа;
  • Мөрийтэй тоглоом, казино болон ижил төстэй үйл ажиллагаа;
  • Цацраг идэвхит бараа материал үйлдвэрлэх болон худалдах, үүнд цөмийн реактор болон түүний эд анги хамаарна;
  • Задгай шилэн хөвөн үйлдвэрлэх, худалдах эсхүл ашиглах;
  • Арилжааны зориулалтаар мод бэлтгэх үйл ажиллагаа эсхүл мод бэлтгэх тоног төхөөрөмж худалдан авч халуун бүсийн чийглэг ой эсхүл хүний мөр гараагүй ойд ашиглах;
  • Далайн болон эрэг хавийн загас агнуурын үйл ажиллагаа, үүнд том хэмжээний тэнгисийн хөвөгч тор болон нарийн тороор загас барих, ховордсон ба тусгай хамгаалалттай амьтанд хор хөнөөлтэй, болон далайн амьтны төрөл зүйл ба амьдралын орчинд хохирол учруулах ажиллагаа;
  • Өөрийн үйл ажиллагаанд ашиглахгүй үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиолдолд;
  • Жижиг дунд үйлдвэрийн өөрийн үйл ажиллагаанд зориулж эзэмшихээс бусад арилжааны зориулттай үл хөдлөх хөрөнгө барьж байгуулах
  • Барилгын хүнд материалтай холбогдох салбарууд (цемент, бетон, тоосго, хайрга г.м);
  • Олон айлын орон сууцны барилга угсралт;
  • Уул уурхайн, эрдэс боловсруулалт болон олборлох бүхий л үйл ажиллагаа;
  • Газрын тос эсхүл эрчим хүч импортлохтой холбогдох бизнес;
  • Тансаг хэрэглээний бүтээгдэхүүн импортлодог бизнес;
  • Томоохон аж ахуйн нэгжийн охин компани эсхүл харьяа жижиг дунд үйлдвэр;
  • Хаягдал бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаа; болон
  • Ус хангамжийн үйл ажиллагаа.

 

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк