Аккредитив

Аккредитив гэдэг нь банк худалдан авагчийн хүсэлтээр буюу өөрийн нэрийн өмнөөс бэлтгэн нийлүүлэгч гэрээнд тодорхой заагдсан баримтуудыг тогтоосон хугацаанд банкинд бүрдүүлж өгсөн нөхцөлд тохиролцсон валютаар тодорхой хэмжээний мөнгийг түүнд төлөх банкны үүрэг болно.

Аккредитив нь бараа худалдан авах тухай эх гэрээ болон бусад үндэс суурь болгож буй гэрээнээс салангид үйл ажиллагаа юм. Банкинд зөвхөн аккредитивт бичсэн үг өгүүлбэр хамаатай болно.

Баримтын аккредитив худалдагч, худалдан авагчийн хоорондох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад чухал ач холбогдолтой. 

Үүнд:

  • Худалдагч барааныхаа үнийг дурдсан валютаар аль болох түргэн төлүүлж авах хүсэлтэй байдаг
  • Худалдан авагч бараа ачигдсан нь баталгаатай болохоос нааш төлбөр хийх хүсэлгүй байдаг.
  • Аккредитив нээгдсэнээр бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагчийн төлбөрийн чадваргүй байх эсэх, төлбөр хийхээс татгалзах эсэхээс цаашид хамаарахаа болино.

Шимтгэл

Экспортын аккредитив
Экспортын аккредитив нээсэн мэдэгдэл хүлээлгэн өгөхөд 25 USD
Аккредитивын баримтыг хүлээн авч шалгаж, төлбөр гүйцэтгүүлэхэд 50 USD
Аккредитивыг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэхэд 25 USD
Аккредитивын нөхцөлийг өөрчлөхөд өөрчлөлт тус бүрээс авах шимтгэл 30 USD
Аккредитивыг хүчингүй болгоход авах шимтгэл 45 USD
Аккредитивын зөрчигдсөн нөхцөл бүрээс авах шимтгэл 15 USD
Тайлбар Экспортын аккредитивын баримтыг буухиа шуудангаар явуулсаны зардалыг харилцагч өөрөө хариуцна.
Импортын аккредитив
Импортын аккредитив нээхэд 60 USD
Аккредитивын баримтыг хүлээн авч шалгаж, төлбөр гүйцэтгүүлэхэд 50 USD
Аккредитивыг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэхэд 25 USD
Аккредитивын нөхцөлийг өөрчлөхөд өөрчлөлт тус бүрээс авах шимтгэл 30 USD
Аккредитивыг хүчингүй болгоход авах шимтгэл 45 USD
Аккредитивын зөрчигдсөн нөхцөл бүрээс авах шимтгэл 15 USD
Тайлбар Импортын баталгаатай аккредитив нээхэд баталгаажуулсан банкны зардлыг харилцагч өөрөө хариуцна. Аккредитивтэй холбогдон тус банкны ностро данснаас гадаадын банкны авсан шимтгэлийг аккредитив нээгч-импортлогч хариуцна.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк