Иргэдийн банк
Мессеж мэдээ
Мессеж мэдээ
Капитрон банкны Мессеж мэдээ үйлчилгээ нь таны дансаар хийгдэж буй бүх төрлийн орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл, дансны үлдэгдэл, валютын ханш зэрэг мэдээллийг цаг тухайд нь Таны и-мэйл хаяг болон гар утсанд мессежээр хүргэх үйлчилгээ юм.
Мессэж мэдээ үйлчилгээний онцлог
- Үүрэн телефоны бүх операторын хэрэглэгчид Мессеж мэдээ үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Банкны бүх төрлийн дансанд хийгдсэн үйлчилгээний мэдээллийг хүргэнэ.
- Хэдэн ч данс холбуулах боломжтой.
- Шуурхай шийдвэрлэгддэг;
- Мэдэгдэл авах гүйлгээний төрөл болон дүнгийн доод хэмжээг өөрийн хүсэлтээр тогтоох боломжтой.
- Мэдэгдлийг мессежээр болон и-мэйлээр хүлээн авах боломжтой.
Мессеж мэдээ үйлчилгээний хэрэглэгч болох
- Харилцагч Та Капитрон банкны өөрт ойрхон салбар, тооцооны төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж маягт бөглөн "Мессеж мэдээ" үйлчилгээнд бүртгүүлээрэй.
Мессеж мэдээ үйлчилгээний ач холбогдол
- Дансныхаа орлого, зарлага, үлдэгдлийг тогтмол хянана.
- Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдлээс хамгаална.
- Картаар төлбөр тооцоо хийхэд илүү дүнгээр эсвэл давхардсан гүйлгээ хийгдэхээс сэргийлнэ.
- Банкны 13-30-30 тусгай дугаарт мессеж илгээн тухайн дансны үлдэгдэл болон тухайн өдрийн валютын ханш зэрэг мэдээллийг гар утсандаа авах боломжтой.
Мессеж мэдээ үйлчилгээний шимтгэл хураамж
- Харилцагчийн хүсэлтээр эрх нээх: үнэ төлбөргүй
- Жилийн хураамж: Үнэ төлбөргүй
- Хүсэлт илгээхэд: Тухайн үүрэн телефоны операторын мессэжний тарифаар
- Мэдээлэл хүлээн авахад: Гүйлгээ тутамд 50₮
- Карт идэвхигүй төлөвт оруулахад шимтгэлгүй
- Карт идэвхитэй төлөвт оруулахад 100₮
Мессеж мэдээ үйлчилгээний боломжууд
Та 133030 тусгай дугаарт: | Жишээ нь: |
---|---|
Дансны дугаараа илгээснээр тухайн дансны үлдэгдлийн мэдээллийг авна | 30030063** |
“OFF дансны дугаар” гэсэн мессежийг илгээж тус үйлчилгээг хаах боломжтой | OFF 30030063** |
“ON дансны дугаар” гэсэн мессежийг илгээж түр хаасан үйлчилгээгээ нээх боломжтой | ON 30030063** |
"A" гэсэн мессежийг илгээж тухайн өдрийн ханшийн мэдээллийг авах боломжтой | A |
Жич: та банкнаас мессеж мэдээлэл авах хүсэлт илгээсэн бол таны утасны төлбөрт мессежний төлбөр нэмэгдэж гарахыг анхаарна уу.