Иргэдийн банк

Даатгалын зуучлалын үйлчилгээ

Бид Санхүүгийн Зохицуулах Хорооноос Даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2018 оны 8 дугаар сарын 29-нд авсанаар даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг бүх салбар, нэгжүүдээрээ дамжуулан харилцагч үйлчлүүлэгч нартаа хүргэн ажиллаж байна.

 

КАПИТРОН БАНКНЫ ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛ:

  • Монгол Улсын даатгалын зах зээл дээр нэр хүнд бүхий даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос сонголтоо хийж, даатгалын хамгийн сайн нөхцөлөөр даатгалын үйлчилгээ авах боломжтой.
  • Харилцагч өөрийн ойр байрлах дурын салбараас даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авах
  • Бага хураамж төлж, чанартай өндөр хамгаалалт авах боломжтой.
  • БАНК-ДААТГАЛ-ын цогц үйлчилгээг нэг дороос авснаар харилцагчдынхаа цаг завыг хэмнэнэ.
  • Даатгалын нөхөн төлбөрийн зөвөлгөө мэдээлэл авах

ХАМТРАН АЖИЛЛАЖ БУЙ ДААТГАЛЫН КОМПАНИУД:

 

Дэлгэрэнгүй мэдээллийг та өөрт ойр байрлах Капитрон банкны салбарт хандах эсвэл Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаарт холбогдон аваарай.

 

ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Ирээдүйд учирч аливаа эрсдэлийг шилжүүлэх, багасгахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдөр багахан хэмжээний зардал гаргаж, санхүүгээ зөв удирдахад ДААТГАЛ тусалдаг.

Даатгал нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм. Энгийнээр хэлбэл аливаа эрсдэлээс учирч болох хохирлыг богино хугацаанд арилгах санхүүгийн хэрэгслийг даатгал гэдэг. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд, аж ахуйн нэгжүүд даатгалд хамрагдах замаар өөрийн амьдрал болон үйл ажиллагаандаа учирч болзошгүй гэнэтийн аюул, ослоос хамгаалуулсан байдаг. Гэнэтийн аюул, осол нь урьдчилан тооцоолох боломжгүйгээс гадна их хэмжээний хохирол учруулж болзошгүй байдаг бөгөөд энэхүү бэрхшээлтэй, хүнд үед хохирлыг өөртөө үүрэхгүйгээр даатгагын байгууллагад шилжүүлэх нь ухаалаг шийдэл болдог.

 

ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ

Даатгалын зуучлагч банк нь Даатгуулагчийн эрх ашгийн төлөө ажиллаж, хэд хэдэн даатгалын компаниудын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос санал болгохоос гадна, даатгалын нөхөн төлбөрийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг тул олон улсад үйл ажиллагаа явуулдаг туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд нь даатгалын үйлчилгээг зөвхөн зуучлагчаар дамжуулан авахыг илүүд үздэг.

Даатгалын үйлчилгээг зуучлагчаар дамжуулан авснаар Даатгуулагч нэмэлт шимтгэл, хураамж төлөхгүй бөгөөд даатгалын компаниудын стандарт нөхцөлөөс илүү хямд уян хатан нөхцөл хураамжаар даатгуулах боломжтой болдог.

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:

Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ: 

Даатгалын зүйлийг даатгуулах үнэлгээ буюу даатгалын тохиолдол болсон үед олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг хэлнэ. Даатгалын үнэлгээг ирээдүйд хүлээх эрсдэл, хохирлын хэмжээ, зах зээлийн үнэ зэргийг харгалзан үзэж даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

 

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ:

Даатгуулсан зүйлд эрсдэл тохиолдож, хохирол учрах үйл явц.

 

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР: 

Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд Даатгагчаас Даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө.

 

ДААТГАЛЫН ХУРААМЖ: 

Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө Даатгагчид төлөх төлбөрийг хэлнэ.

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк