Иргэдийн банк
Мессэж банк
Мессэж банк
Капитрон банкны Мессэж банк үйлчилгээ нь харилцагч Таны бүх төрлийн дансны орлого зарлагын мэдээлэл, дансны үлдэгдэл, валютын ханшийн мэдээлэл зэрэг банкны үйлчилгээг цаг тухайд нь Таны и-мэйл хаяг болон гар утсанд мессэжээр хүргэх үйлчилгээ юм.
Мессэж банк үйлчилгээний онцлог
- Үүрэн телефоны бүх операторын хэрэглэгчид Мессэж банк үйлчилгээнд хамрагдах боломжтой.
- Банкны бүх төрлийн дансанд хийгдсэн үйлчилгээний мэдээллийг хүргэнэ.
- Хэдэн ч данс холбуулах боломжтой.
- Шуурхай шийдвэрлэгддэг;
- Мэдэгдэл авах гүйлгээний төрөл болон дүнгийн доод хэмжээг өөрийн хүсэлтээр тогтоох боломжтой.
- Мэдэгдлийг мессэжээр болон и-мэйлээр хүлээн авах боломжтой.
Мессэж банк үйлчилгээний хэрэглэгч болох
- Харилцагч Та Капитрон банкны өөрт ойрхон салбар, тооцооны төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж маягт бөглөн "Мессэж банк" үйлчилгээнд бүртгүүлээрэй.
Мессэж банк үйлчилгээний ач холбогдол
- Дансныхаа орлого, зарлага, үлдэгдлийг тогтмол хянана.
- Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдлээс хамгаална.
- Картаар төлбөр тооцоо хийхэд илүү дүнгээр эсвэл давхардсан гүйлгээ хийгдэхээс сэргийлнэ.
- Банкны 13-30-30 тусгай дугаарт мессэж илгээн тухайн дансны үлдэгдэл болон тухайн өдрийн валютын ханш зэрэг мэдээллийг гар утсандаа авах боломжтой.
Мессэж банк үйлчилгээний шимтгэл хураамж
- Харилцагчийн хүсэлтээр эрх нээх: үнэ төлбөргүй
- Жилийн хураамж: Үнэ төлбөргүй
- Хүсэлт илгээхэд: Тухайн үүрэн телефоны операторын мессэжний тарифаар
- Мэдээлэл хүлээн авахад: Гүйлгээ тутамд 50₮