Автомашины зээл
Автомашины зээл
Шинэ болон хуучин автомашин худалдан авахад нь зориулж, тухайн хөрөнгийг барьцаалан олгох зээл.
Давуу тал
- Шинэ автомашины хувьд дээд хэмжээ заахгүй;
- Хуучин автомашины хувьд дээд хэмжээ өндөр;
- Зээлийн хугацаа урт;
Тавигдах шаардлага
- Тус банктай хамтран ажиллах гэрээ бүхий компаниудаас авах ба худалдан авах үнийн дүнгийн 20 (байгалийн хийн хөдөлгүүрт автомашин бол 50)-с багагүй хувийг заавал төлсөн байх;
- Автомашинаар хамтран ажиллах гэрээ бүхий иргэн, хуулийн этгээд нь үйлчилгээний шимтгэлд автомашины үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төлбөрийг төлнө. Энэ дүнгийн дээд хэмжээ 400,000-800,000 төгрөг байна;
- Зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх;
- Хуучин машины хувьд үйлдвэрлэснээс хойш 10 болон түүнээс доош жилийн насжилттай, байгалийн хийн хөдөлгүүртэй бол үйлдвэрлэснээс хойш 5 болон түүнээс доош жилийн насжилттай байх;
Зээлийн нөхцөл
ОЛГОХ ВАЛЮТ | ТӨГРӨГ, АМ.ДОЛЛАР | |
---|---|---|
Дээд хэмжээ, шинэ автомашин | Хязгааргүй | |
Дээд хэмжээ, хуучин автомашин | 80 сая төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар | |
Дээд хугацаа, шинэ/хуучин | 30 сар хүртэл | |
Урьдчилгаа төлбөр, шинэ/хуучин автомашин | 20% (Нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд 0%) | |
Төгрөг | Ам.доллар | |
Зээлийн хүү, шинэ автомашин | 16.80%-19.20% | 12.00%-16.80% |
Зээлийн хүү, хуучин автомашин | 19.20%-20.40% | 12.00%-16.80% |
*Шинэ автомашины зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 17.65% -20.11%, ам. доллар 12.83%-17.65%
*Хуучин автомашины зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 20.11% -21.27%, ам. доллар 12.83%-17.65%
Бүрдүүлэх материал
- Хэрэглээний зээлийн өргөдөл;
- Зээл хүсэгчийн иргэний үнэмлэх;
- Зээл хүсэгчийн НДДэвтэр;
- Бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;;
- Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ.