Иргэдийн банк

Худалдан авалтын зээл

Та Банктай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллага, иргэдээс цахилгаан бараа, гар утас, гэр ахуйн тавилга, тээврийн хэрэгслийг “Худалдан авалтын зээл”-ээр авах боломжтой.

Давуу тал

  • 5 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй эд зүйлс худалдан авч буй бол худалдан авч буй эд хөрөнгө нь 100 хувь барьцаа хөрөнгө болох бөгөөд таниас урьдчилгаа төлбөр болон нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй;
  • Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сар бүр тэнцүү эсхүл нийт төлөлт тэнцүү гэсэн сонголтоор хийх боломжтой;

Тавигдах шаардлага

  • Тогтмол орлоготой бол тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд ажилласан үндсэн ажилтан байх;
  • 12 сар буюу түүнээс дээш хугацаанд бизнесийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлсэн байх;

Зээлийн нөхцөл

Хэрэглээний худалдан авалтын зээл

Олгох валют Төгрөг, ам.доллар
Дээд хэмжээ 50 сая төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар
Дээд хугацаа 30 сар хүртэл
  Төгрөг Ам.доллар
Зээлийн хүү /жилийн/ 25.2% - 22.8% 16.8% - 21.6%
Зээлийн хүү /сар/ 2.1% - 1.9% 1.4% - 1.8%
*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 24.10% -26.60%, ам. доллар 18.07%-22.99%

Бүрдүүлэх материал

  • Хэрэглээний зээлийн өргөдөл
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн НДДэвтэр;
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ;
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Худалдан авах барааны нэхэмжлэх.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк