Иргэдийн банк

8%-ийн хүүтэй орон сууцны зээл

Орон сууцанд тавигдах шаардлага

  • Амьдран суух зориулалттай;
  • Нийтийн орон сууцны талбайн хэмжээ 80 хүртэл метр.кв;
  • Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй;
  • Орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага

  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өр төлбөр, татварын өмнөх орлогын харьцаа 45 хувь ((Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 1 жил тогтвортой ажиллаж буй, бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 2 жил тогтвортой эрхэлж буй;
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх;
  • Амь нас, эд хөрөнгийн даатгалыг жил бүр хийхийг зөвшөөрсөн байх.

Нөхцөл

Байршил Дээд хэмжээ Дээд хугацаа Урьдчилгаа Жилийн хүү Сарын хүү
Улаанбаатар хотын /алслагдсан 3 дүүрэг, шинэ суурьшилын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс бусад/ дүүрэгт баригдсан нийтийн зориулалттай орон сууц 200 сая төгрөг 360 сар 30% 8% 0.66(6)%
Амины орон сууц 60 сая төгрөг 360 сар 30% 8% 0.66(6)%
Улаанбаатар хотын алслагдсан 3 дүүрэг болон 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан амины орон сууц худалдан авах, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан 3 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан нийтийн зориулалттай орон сууц 200 сая төгрөг 360 сар 30% 5% 0.41(6)%
*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 8.13%

Бүрдүүлэх материал

  • Одоо оршин суугаа Хороо, багийн засаг даргын тодорхойлолт;
  • Барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрх байгаа эсэх талаарх ЭХЭБГ-ын түүхчилсэн лавлагаа/7-оос дээшгүй хоногийн өмнө авсан байх/;
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн цахим үнэмлэхний нотариатаар баталгаажуулах хуулбар;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 12 сарын дотор авахуулсан 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • Орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсхүл төлөх боломжтойг нотлох баримт /төлбөр төлсөн баримт, хадгаламжийн гэрээ, дэвтэр гэх мэт/;
  • Худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ эсхүл захиалгын гэрээний эх хувь;
  • Орлого тодорхойлох баримт, бичиг.
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк