Иргэдийн банк

Амины орон сууц, хашаа башин барих зээл

Давуу тал

  • Өөрийн хэрэгцээнд тохирсон шийдлээр зээл авах;
  • Амины орон сууц барихаас гадна засвар хийх, шинэ тавилга, эд хогшил худалдан авах хэрэгцээгээ нэг дор шийдвэрлэх;

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн, 21 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өр төлбөр, татварын дараах орлогын харьцаа 60 хувь ((Хэрэглээ, бизнесийн зориулалтаар авсан зээлийн сарын төлбөрүүд орно);
  • Бизнес болон цалингийн тогтмол орлоготой;
  • Цалин болон бизнесийн үйл ажиллагааг сүүлийн 1 жил тогтвортой эрхэлж буй;
  • Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн эсхүл урьдчилгаа төлбөрт дүйцүүлэн өөрийн өмчлөлийн орон сууц барьцаалуулах боломжтой;

 

Зээлийн нөхцөл

Улаанбаатар хотод

Орон сууцны төрөл Дээд хэмжээ Дээд хугацаа Урьдчилгаа Жилийн хүү Сарын хүү
Амины орон сууц 150 сая төгрөг 180 сар 30% - 40% 24.0% - 27.6% 2.0% - 2.3%
40% - 50% 22.8% - 26.4% 1.9% - 2.2%
50%-с дээш 21.6% - 25.2% 1.8% - 2.1%

Орон нутагт 

Орон сууцны төрөл Дээд хэмжээ Дээд хугацаа Урьдчилгаа Жилийн хүү Сарын хүү
Амины орон сууц
40 сая төгрөг
120 сар 30% - 40% 25.2% - 28.8% 2.1% - 2.4%
40% - 50% 24.0% - 27.6% 2.0% - 2.3%
50%-с дээш 22.8% - 26.4% 1.9% - 2.2%
Хашаа байшин 20 сая төгрөг  120 сар 30% - 40% 25.2% - 28.8% 2.1% - 2.4%
40% - 50% 24.0% - 27.6% 2.0% - 2.3%
50%-с дээш 22.8% - 26.4% 1.9% - 2.2%
*Зээлийн бодит өртөг (жилийн): төгрөг 21.97% -27.98%

Бүрдүүлэх материал

  • Зээлийн өргөдөл;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн НДДэвтэр;
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээний эх хувь;
  • Барьцааны зүйлийн талаарх гуравдагч этгээдийн эрх байгаа эсэх талаарх УБГ-ын лавлагаа;
  • Барьцаа хөрөнгийн дундын/хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн нотариатаар баталгаажсан эх хувь;
  • Нийтийн эзэмшлийн орон сууцнаас бусад үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд барьцаанд тавих хөрөнгийн байрлах газрын өмчлөх/эзэмших/ашиглах эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээний эх хувь;
  • Эзэмших/ашиглах эрх бүхий газрыг барьцаалах харъяа Засаг даргын зөвшөөрөл;
  • Барьцаанд тавьж байгаа хөрөнгийн фото/видео зураг;
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2019 oн. Капитрон Банк