Иргэдийн банк

Шуурхай зээл

Зориулалт

Эрхэм харилцагч та өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, богино хугацаанд санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх бол “Шуурхай зээл”-ийг сонгоорой.

Тавигдах шаардлага

Зээлдэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зээлдэгч нь тодорхой хэмжээний орлоготой байх;
  • Бизнесийн орлоготой бол хуулийн дагуу аж ахуйн, нэгжийн санхүүгийн тайлан ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт, компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримтуудыг авна;
  • Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Зээл хүсэгчийн эхнэр, нөхөр эсвэл зээлдэгчийн 20-оос дээш хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байгууллага нь сүүлийн 2 жилийн дотор анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн түүхгүй байх;

Барьцаа хөрөнгө нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зээлдэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй байх. Үүнд: Нийтийн болон амины орон сууц, өмчлөх эрхтэй газрын хамт; Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, түүн доторх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хэсэгчилсэн талбай.
  • Барьцаа хөрөнгө нь өмнө нь бусад банк, санхүүгийн байгууллагад барьцаалагдаж байсан бол уг барьцаанаас чөлөөлөгдөөд 30-аас доошгүй хоног өнгөрсөн байх.
  • Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан бол бэлэглэлийн гэрээ байгуулагдаад нэг жил өнгөрсөн байх,
  • Барьцаа хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлд 30 хоногоос дээш хугацааны өмнө шилжсэн байх

Зээлийн нөхцөл

Дээд хэмжээ

50 сая төгрөг хүртэл

Дээд хугацаа

12 сар

Зээлийн хүү

Зээлийн хүү нь барьцаалж буй үл хөдлөх хөрөнгийн жишиг үнэлгээ, зээлийн дүнгийн харьцаанаас хамаарна:

Зээлийн хүү /сар/

30%-н харьцаатай бол

2,5%

31% - 40%-н харьцаатай бол

2,8%

Зээлийн өргөдлийн хураамж

20,000 төгрөг

Зээлийн үйл ажиллагааны шимтгэл

1,00%

Зээлийн хугацаа сунгалтын шимтгэл

0,50%

Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсны шимтгэл

0,25%

       

Бүрдүүлэх материал

Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгч тус бүр дараах материалыг бүрдүүлнэ үү.

  1. Зээл хүссэн өргөдөл / Зээлийн хэмжээ, хүү, хугацаа, зориулалтыг заавал бичсэн байх/;
  2. Үндсэн болон хамтран зээл хүсэгчийн анкет /Банкнаас авч бөглөнө- ЗҮАЖ/
  3. Иргэний үнэмлэх /Харилцагчийн менежер эх хувиас хуулбарлан авч тамга дарж баталгаажуулна. /;
  4. Цээж зураг /сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх/;
  5. ШШГА-ны тодорхойлолт/лавлагаа- /Банкнаас авч болно./
  6. Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт/лавлагаа;
  7. Цалингийн орлоготой бол байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, сүүлийн 6 сарын цалингийн дансны хуулга.
  8. Бизнесийн орлоготой бол сүүлийн жилийн санхүүгийн тайлан, сүүлийн 12 сарын дансны хуулга, компанийн гэрчилгээ, дүрэм, ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны тодорхойлолт.
  9. Үлдэгдэлтэй байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ, сүүлийн 1 жилийн зээлийн дансны хуулга.

Барьцаа хөрөнгийн холбогдох бичиг баримт. Үүнд:

  1. Үл хөдлөх хөрөнгийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээний эх хувь /газартай бол газрын гэрчилгээний хамт/;
  2. ЭХЭБГ-ын түүхчилсэн лавлагаа;
  3. Хамтран болон дундаа өмчлөгийн зөвшөөрөл.

ЭНД ДАРЖ зээлийн өргөдлийн маягтыг татаж авна уу!

  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк