Иргэдийн банк

Moneygram

Капитрон банк нь дэлхийн өнцөг булан бүрт иргэд, хувь хүмүүсийн хооронд бэлэн мөнгийг маш хурдан шуурхай шилжүүлэх MoneyGram үйлчлгээгээр та бүхэнд үйлчилж байна. Энэ үйлчилгээ нь богино хугацаанд, найдвартай, хялбар замаар гадаад руу мөнгө шилжүүлэх, эсвэл гадаадаас мөнгө хүлээн авахад нэн тохиромжтой, иргэд хоорондын хувийн шилжүүлгийн хамгийн сүүлийн үеийн хэлбэр юм.

Та MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлснээр

  • Дэлхийн 170 гаруй орны 300,000 үйлчилгээний цэгүүдээр үйлчилгээ үзүүлэх боломжтой.
  • Ижил төрлийн үйлчилгээнүүдээс хамгийн хямд тарифтай.
  • Ердөө л 10 минутын дотор төлбөр шилжүүлэх болон хүлээн авах боломжтой.
  • Тус банкинд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй.

Мөнгө шилжүүлэх бүрдээ, 10 үгэнд багтсан мэдээллийг үнэгүй дамжуулах боломжтой.

Мөнгө хүлээж авах

  • Та төлбөр шилжүүлэгчээс өгсөн үйлчилгээний нууц дугаарыг мэдэж байх ёстой.
  • Та мөнгөө авахын тулд биеийн байцаалтаа банкинд авчрах шаардлагатай.
  • Төлбөр хүлээн авах товч маягтыг бөглөнө.
  • Та ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй.

Мөнгө илгээх

  • Банкинд ямар нэгэн данстай байх, эсвэл зээлийн карт эзэмшдэг байх шаардлагагүй.
  • Та биеийн байцаалтаа авчрах ёстой.
  • Төлбөр шилжүүлэх товч маягтыг бөглөнө.
  • Шилжүүлэх мөнгөн дүнгээсээ гадна үйлчилгээний тарифийг төлнө.
  • MoneyGram үйлчилгээний нууц дугаарыг банкнаас танд олгоно.
  • Энэхүү нууц дугаарыг та зөвхөн төлбөр хүлээн авагчид өөрөө мэдэгдэх ёстой.

БНХАУ руу MoneyGram үйлчилгээгээр мөнгө шилжүүлэхэд хөнгөлттэй тарифаар үйлчилгээ үзүүлж байна.

Хүү шимтгэл

Шилжүүлж буй мөнгөн дүн Шимтгэлийн дүн
0.01 - 100.00 ам.доллар 8.00 USD
100.01 - 250.00 ам.доллар 12.00 USD
250.01 - 500.00 ам.доллар 20.00 USD
500.01 - 750.00 ам.доллар 30.00 USD
750.01 - 1,000.00 ам.доллар 40.00 USD
1,000.01 - 1,250.00 ам.доллар 55.00 USD
1,250.01 - 1,500.00 ам.доллар 70.00 USD
1,500.01 - 2,000.00 ам.доллар 90.00 USD
2,000.01 - 2,500.00 ам.доллар 100.00 USD
2,500.01 - 3,000.00 ам.доллар 110.00 USD
3,000.01 - 3,500.00 ам.доллар 120.00 USD
3,500.01 - 4,000.00 ам.доллар 130.00 USD
4,000.01 - 5,000.00 ам.доллар 150.00 USD
5,000,01 - 5,500.00 ам доллар 180.00 USD
5,500.01 - 6,000.00 ам доллар 200.00 USD
6,000.01 - 6,500.00 ам доллар 220.00 USD
6,500.01 - 7,000.00 ам доллар 240.00 USD
7,000.01 - 7,500.00 ам доллар 250.00 USD
7,500.00 - 10,000.00 ам доллар 300.00 USD
  • Биднийг дагаарай:

Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан. © 2017 oн. Капитрон Банк